Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн товчоод дээр 200 гаруй ширхэг тарваганы махыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, ЗӨСҮТ-ийн хамтарсан бүрэлдэхүүн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод өчигдөр ажиллаж нийслэл рүү тээвэрлэн оруулах гэж байсан тарваганы мах, түүхий эдийг илрүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалтын ажлыг эхлүүлснээс хойш давхардсан тоогоор 1,400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж нийт 32,500 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 54 удаагийн үйлдлээр 200 гаруй ширхэг тарваганы махыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Амьтны тухай хуулиар хот суурин газарт тарваганы түүхий эд, эрхтнийг оруулахыг хориглосон байдаг.

Хууль зөрчвөл нэг тоо толгой тарвага агнавал амьтны төлөөх эдийн засгийн үнэлгээг 820,000 төгрөгөөр тооцож торгож, тарвага агнасан тоо толгойгоор нь байгаль, экологийн эдийн засагт учруулсан хохирлыг тооцдог байна.