Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 2024 оны эхний найман сарын байдлаар 7,142 ширхэг мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортлов

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар 3.2 сая ам.долларын үнэ бүхий 7,142 ширхэг мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортолсон байна.

Үүнээс 2,777 ширхэг нь нэг сая ам.долларын үнэ бүхий цахилгаан дугуй байгаа юм. Харин 2023 онд 978 мянган ам.долларын 550 цахилгаан дугуй худалдан авч байсан талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

зураг