ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж, улсын дугаар олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байв.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ өнөөдөр мэдээлснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг АТҮТ-ийн хуучин олгодог байсан цэгүүдээр хэвийн олгож эхэлжээ.

Өнгөрсөн жилд 50,000-60,000 тээврийн хэрэгсэл импортоор ирж, улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 89,000 тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар авчээ.

ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оруулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байгаа” гэв.

Сануулахад өнгөрсөн хоёрдугаар сард НИТХ-аас нийслэлд тээврийн хэрэгсэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосноор улсын дугаар олголтыг ЗХУТ-д шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарчээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгож буй нийслэлийн 20 цэг:

  1. "Цирк" СБД 3-р хороо "Рояал Плаза" байр
  2. "Уран Ган" БГД 3-р хороо "Уран ган" ХКК байр
  3. "Тасган" ЧД 23-р хороо "Ти Эс Ти Тасган" байр
  4. "Нисдэг машин" ЧД 23 дугаар хороо "Нисдэг машин" худалдааны төвийн 3 давхар 305 тоот
  5. "Таван Ган" БЗД 8 дугаар хороо "Таван Ган" ХХК байр
  6. "Багануур" Багануур дүүрэг 1-р хороо ЗДТГ-ын 101 тоот.
  7. "Нимонс" БГД 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж, 47/1-ийн "Нимонс" ХХК байр.
  8. "Хөсөг" БГД 20-р хороо "Шинэтулга од" байр
  9. И март БГД 13-р хороо И Март худалдааны төв дэх төрийн нэг цэг үйлчилгээний төв.
  10. Дүнжингарав БЗД 26 -р хороо Дүнжингарав худалдааны төв дэх төрийн нэг цэгийн үйлчилгээний төв.
  11. "Да хүрээ" БЗД 17-р хороо Да хүрээ ХХК трейд
  12. "Зайсан" Хан-Уул дүүрэг, 11 -р хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, Батсарай байр 12/1 тоот.
  13. "Сонгино" СХД 20 -р хороо Хараекупмент баруун хойд тал
  14. "Хоорс Моторс" Хан-Уул дүүрэг 5-р хороо Яармагийн 3-р буудал Наадамчдын гудамж төв зам дагуу "Хоорс моторс" байр
  15. "Драгон" СХД 18-р хороо Драгон төвийн уулзвараас хойш 200 метр
  16. "Автокком" Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Автоком ХХК байрны 1266 тоот.
  17. "Авмарт" Хан-Уул дүүрэг, 3-р хороо, гурвалжингийн гүүрний урд автомат худалдаа
  18. 22 АХЦ СХД 32-р хороо авто худалдааны ложистикийн төв
  19. Таван Богд, Олимпын гудамж, Тоёота төв, "Таван Богд" ХХК байр
  20. "Мишээл" Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл худалдааны төв дэх төрийн нэг цэгийн үйлчилгээний төв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Болд [202.55.188.45] 2024/9/9
Энэ сайд чинь толгой нь буруу ажилаад байна шдээ яах гэж ийм юм хийдийн бэ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.115] 2024/9/6
Хөдөөнийхөн хотын дугаар их авч байна гэнэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.195] 2024/9/5
Хүнд суртал авилга хээл хахууль ахиад нөгөө л адилхан газарт нь шилжлээ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж энэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/9/5
Машиндаа дугаар зүүдэг болсон нь хуулийг хүндэтгэж байгаа том үзүүлэлт шүү. Дугаар олгохдоо хааж боогоод эхэлбэл энэ ололтоосоо ухарч, хуурамч дугаарын асуудал дийлдэхгүй болно. Тэр бүрийг олж илрүүлэхэд хэцүү шүү. Хот дотор ижил дугаартай, ижил өнгөтэй 10 приус явж байвал яаж илрүүлж барих уу?
1 | 0 Хариулах
Зочин [162.210.194.4] 2024/9/5
Машины дугаарыг эзэмшигчийн оршин суугаа хаягын дагуу олгодог. Хөдөөний хүн хотод ирээд бүртгэлтэй болсон бол мэдээж хотын дугаар л авна. Зуунмод хотод бүртгэлтэй, УБ-т байр савтай байсан ч ТӨА гэсэн дугаар авна. Үнэхээр дугаар авч чадахгүй бол Төв аймагт оршин суух хаягаа бүртгүүлчих тэгээд ТӨА дугаартай хотод амьдар. Тэр 5000 мянга бол өчүүхэн асуудал
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.227] 2024/9/4
Хэрэгжүүлэхгүй бол юу гэж шийдвэр гаргадаг юм бээ, олны саналыг аваад, бодит байдлаа судлаад, ирээдүйтээ, шинжлэх ухааны үндэстэй шийдмээр байна, шийдсэн бол тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй ш дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.66] 2024/9/4
Тээврийн хэрэгслийн эзэмшигч болон улсын дугаарыг уях хэрэгтэй. Ухаан нь Дундговийн харяалалтай иргэн зөвхөн ДУА дугаар авах эрхтэй байх
1 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/9/4
Гэрийн хаягаар нь улсын дугаарыг олгодог болоод, өмнөх хэдийгээ цэгцэлвэл орон нутгийн нөхөд хотын дугаарлуу хошуурахаа больно байх шүү.
4 | 0 Хариулах
иргэн [14.1.81.64] 2024/9/4
Хөдөөний машины 80 % нь Уб дугаартай байгаа шүү дэ Энэниыг янзлахгүй байж яаж журамлах гээд бга юм болдоо?!
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.172] 2024/9/4
Нийтийн тээврийг тултал хөгжүүллээ гээд түгжрэл буурсан нэг ч орон байдаггүй юм лаллар минь . Автобус бол хаа ч газрын ядуусын улныхны унаа пиззда минь. Хэн шахцалдаж өмхий үнэр,бусдын амьдрал хов живийг сонсох гэж суух уу пизздакууд аа. Харин түгжрээд ч болтугай машиндаа эрх чөлөөтэй явсан нь дээр гөлөг минь. Ямар хүмүүс автобусанд сууж байгааг гараад нэг харчихаад амьдралтай юм хуцаарай цэмцгэнсэн шээс минь
0 | 9 Хариулах
Зочин [202.126.90.208] 2024/9/4
Чи хө ..наад сэтгэцээ эмчлүүлсэн нь дээр байхаа
6 | 0 Хариулах
Зочин [103.212.116.12] 2024/9/4
🤣
1 | 0 Хариулах
Уншигч [103.57.92.198] 2024/9/4
Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, шийдвэр гаргасан дарга нарын ард машины ченжүүд л байгаа шүү дээ, нэг шийдвэр гаргахад машины борлуулалт нь өсч, өөрт нь ашиг авчирна шд.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.65] 2024/9/4
Хуучин бол ТТ буюу төвлөрсөн тээвэр гээд бүх ачааны машинуудад олгодог байсан. Одоо жаахан өөрчлөөд тээврийн компани буюу ТКА, ТКВ ...гм болгож болно. Автобуснуудад хүн тээвэр буюу ХТК, ХТС гэх мэт...боломж үргэлж байдаг
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/9/4
Тэгш сондгойгоор явуулна, япон машины импортыг хориглоно, уб-дугаар олгохгүй зогсооно гэх мэтчилэн хариуцлагагүй мэдэгдлүүд чинь импортыг өдөөгөөд байнаа. Айл болгон 2, 3-н машин авч нөөцөлж тавиад байна. Байрны гадаах зогсоол ажлын өдрүүдэд шингэрэхээ болилоо. Төр засаг наад харицлагагүй мэдэгдэл хийхээ болиочээ.
23 | 0 Хариулах
Зочин [139.5.219.173] 2024/9/4
За энэ үнэн шүү. Би хүртэл хязгаарлана гэхээр нь нэг приус аваад тавьчихсан.
7 | 0 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/9/4
Хамгийн анх дугаарын хязгаарлалт хийж эхлэхээс өмнө миний л санахын өдрийн цагаар байрны зогсоол бараг хоосорчихдог байсан л санагдаад байна даа. Тэгээд орой нь дүүрдэг. Тэгсэн одоо өдөр, шөнө нь бараг ялгаагүй ч болчихсон байх шиг. Бас анзаараад байхад Ландтай айлууд нэг харрер ч юм уу РАВ4-тэй, Харрер, РАВ4-тэй нь Приус, Акуа энэ тэртэй давхар унаатай. Аягүй нийтлэг.
12 | 0 Хариулах
Ганаа [139.5.219.26] 2024/9/5
Одоо санхүүтэй нь ярихгүй бол ямарч шиийдвэр гаргаад дийлэхгүй байх нэг хаяг дээр нэг машин 2 дох машинаас нь нилээдгүй өндөр хэмжээний татвар авах хэрэгтэй. Мөн он хуучун 15 жилээс дээш нөгөө талдаа 3000сс дээш тансаг хэрэглээний машинд бас татвар авах за тэгээл дугаар хязгаарлалтай өдөр явсан машинг 20к биш 150к торгох торгууль татвар 2 төлөхгүй бол төрийн үйлчилгээ банкны зээл олгохгүй байх банк болон банк бусуудыг монгол банкнаас журам гаргаж хэрэглээний зээлд эзлэх авто машиний зээлийн хувь хэмжээг зааж багасгах Нийслэл жилд зам засварт төлөвөлсөн мөнгөө нийт машинд хувааж татвар авч замаа янзлах гэх мэт мөнгө санхүүтэй нь ярь
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.175] 2024/9/5
Ok
1 | 0