ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮСХ: Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгөөр өсөв

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны эхний зургаан сарын зээлийн өрийн үлдэгдлийг танилцууллаа. 

Нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар өссөн буюу 7.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувь буюу 5.6 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн аж.

Харин хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл эзэлж байна. Харин

  • 3.7 хувийг анхаарал хандуулах зээл
  • 5.8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ. 
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны тавдугаар сарын эцэст 8.3 их наяд болсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсөв. 

Тавдугаар сард өмнөх сараасаа 2.8 хувь буюу 228.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.  

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.9.46.169] 2024/7/21
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ, ХЭДХЭН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ БАЯЖУУЛЖ, ИРГЭДИЙГ МӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА . ИЙМД ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА ОРОН СУУЦТАЙ БОЛГОХЫН ТУЛД 1м2 нь 3,0 САЯААС ДООШ ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ.
0 | 1 Хариулах
505 [192.82.92.204] 2024/7/22
ysn avhiig hussn bairn unete bgad bnu trnees baga unete m2 bairnuud haa saigui l zarna gd bnle biti darvalz.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.159] 2024/7/20
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Даашинхүү пүүсийн хоёрдугаар шат ББСБ-аар дамжиж Монголд хэрэгжиж байна Миний "гадарлах" салбар банк санхүү. Түүн дотроо БАНК БУС-ынхан. АПП зээлээр Монголыг идэж дуусах нь. Ингэж болохгүй. Даашинхүү пүүсний 2-р шат өнөөдөр Монголд ББСБ-р дамжиж хэрэгжиж бна. Зохицуулалт бодлого гаргана. Хүүлэлт биш Хөгжил чухал. Хянана, шалгана, шаардана. Ахан дүүс, Монголчууд минь дэмжээрэй. Санхүүгийн Зохицуулах Хороо! Даваагийн Цогтбаатар
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/19
сонгуультай жил зээл их авчээ гэж хэлж байгаа юмуу.
1 | 0 Хариулах