ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/19-НД НИЙТЛЭГДСЭН
Импорт $1.1 тэрбумаар өсөхөд суудлын авто машин, дизель түлшний хэрэглээ голлон нөлөөлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны эхний зургаан сарын импортын мэдээллийг танилцууллаа.
Тодруулбал он гарсаар эхний зургаан сард импорт 5.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам доллар буюу 25.9 хувиар өсжээ.
Импорт өсөхөд голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүнд суудлын авто машин багтаж байна.
Суудлын авто машины импорт өмнөх оны мөн үеэс 25,000 ширхэг буюу мөнгөн дүнгээр 42.4 хувиар өссөн байна. Мөн дизелийн түлшний импорт 137,000 тонноор буюу мөнгөн дүнгээр 24.2 хувиар өссөн.
Харин ачаа авто машин 4,000 ширхэг буюу импортын мөнгөн дүнгээр үзвэл 51.2 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн байгааг мэдээлэв.
Эх сурвалж: ҮСХ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
