Уншиж байна ...

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй ЭНТЕРТАЙНМЕНТ, УРЛАГ, СОЁЛЫНХОН

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан ёсоор зарлаж, өчигдрөөс сурталчилгаа эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан энэ жилийн сонгуульд урлаг, соёл, энтертайнмент салбараас хэн аль тойрогт нэр дэвшиж буй мэдээллийг хүргэж байна. 

Нэгдүгээр ТОЙРОГ /АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР/

  1. Загвар өмсөгч Отгонбаатар Билгүүн /ХҮН нам/

Хоёрдугаар тойрогт /ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС/

  1. Дуучин Хумбагар Батмэнд /ШИНЭ нэгдсэн эвсэл/
  2. Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан /Бүгд найрамдах нам/

Тавдугаар тойрог /ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ/

  1. "Take off" хамтлагийн гишүүн Даваа Баясгалан /ШИНЭ нэгдсэн эвсэл/

Зургаадугаар тойрог /ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ/

  1. Зураач Батмөнх Батбаяр /ШИНЭ нэгдсэн эвсэл/
  2. Дуучин Төрболд Бат-Оргил /Үндэсний эвсэл/

Наймдугаар тойрог /БАЯНЗҮРХ/

  1. Урлаг судлаач Болд Гантулга /ШИНЭ нэгдсэн эвсэл/
  2. Хөтлөгч Эрдэнчимэг Энхзориг /ШИНЭ нэгдсэн эвсэл/

Есдүгээр тойрог /Баянгол/

  1. "Эра" төвийг үүсгэн байгуулагч Дорждэрэм Эрдэнэтуяа /Иргэдийн оролцооны нэгдэл нам/
  2. "Зэвүүн яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх /ШИНЭ нэгдсэн эвсэл/

аравдугаар тойрог /СҮХБААТАР, ЧИНГЭЛтэй/

  1. Ням-Осор Учрал (Timon) /МАН/

Арваннэгдүгээр тойрог /Сонгинохайрхан/

  1. Комедиан Нэмэхбаяр Амаржин /АН/

13 ДУГААР ТОЙРОГ /НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ/

  1. Урлаг судлаач Батбилэг Эрдэнэбаяр /ШИНЭ нэгдсэн эвсэл/

ЖАГСААЛТ

  1. Гавьяат жүжигчин Цэгмид Төмөрбаатар /Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/
  2. Урлаг судлаач Доржпалам Цогтдэлгэр /ХҮН нам/
  3. Дуучин Мөнхтөр Нарантуяа /Иргэний зориг ногоон нам/
  4. Балетчин Дугараа Алтанхуяг /МАН/
  5. Жүжигчин Жадамба Баясгалан /АН/
Уншигч та "Сонгууль 2024" хуудаснаас 13 тойрог болон улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү. Уг хуудаснаас нэр дэвшигчийг нэр, тойрог, нам эвсэл зэрэг сонголтоор хайх боломжтой.