Уншиж байна ...

ХААН Банк 5 дахь жилдээ “Татвар төлөгч шилдэг 10 ААН”-ийн нэг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын татварын албанаас ХААН Банкийг 2023 оны хамгийн их татвар төлсөн “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр тодруулан өнөөдөр өргөмжлөлийг гардууллаа.

Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт Монголын татварын албанаас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өдгөө 26 дахь жилдээ тохиож буй тус арга хэмжээг өнөө жил “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.

ХААН Банк 2023 онд улсын төсөвт 210 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 65 тэрбум, нийт 275.0 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн таван жил дараалан ийнхүү “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад байна.

зураг
 
зураг
 

Монгол орны өнцөг булан бүрд хүрч үйлчлэх 547 салбар нэгж, 6500 гаруй ажилтан, хамгийн өргөн цахим сүлжээгээрээ дамжуулан ХААН Банк Монгол Улсын нийт айл өрхийн 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж буй.

2023 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 17.4 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 15 их наяд, харилцагчдад олгосон зээл 9.7 их наяд  төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монгол Улсын ТОП-100 ААН”-ийн хоёрдугаарт эрэмбэлээд буй. Мөн олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney”, “Asiamoney”, “Global Finance”, “FinanceAsia” зэрэг сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “Шилдэг иргэдийн банк”-аар тус тус шалгаруулаад байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.