Уншиж байна ...

ЦЕГ: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан нөхцөл тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа явагдаж байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан харамсалтай явдал болжээ.

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд нас барсан дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.