Уншиж байна ...

13 аймгийн замд засвар хийгдэж байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олон улс, улсын чанартай бүх чиглэлийн авто замд засварын ажил эхэлжээ.

Тодруулбал Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгааг ЗТХТ-өөс мэдээллээ.

Засварын хүрээнд хийгдэж буй ажлууд:

  • Авто замын ан цав болон хагарлыг гар заадас нөхөх төхөөрөмжөөр гагнах
  • Авто зам дагуух ногоон байгууламжийн арчлалт, усалгаа,
  • Хуучирсан болон ашиглагдах боломжгүй болсон тэмдэг тэмдэглэгээг солих
  • Шинээр тэмдэг суурилуулах,
  • Авто замын дагуу зурвас газрын цэвэрлэгээ хийх,
  • Сайжруулсан шороон замыг автогрейдэрээр хусаж хэлбэржүүлэх.

Зам засварын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байгаа аж.