Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг танилцуулна

ikon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ХНХЯ-д

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын зөвлөгөөн болж байна.

МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд

09:00 цагт “Шинэ үеийн залуу судлаач 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно.

БШУЯ-д

09:40 цагт Монгол Улсын БШУЯ, ЖАЙКА байгууллага, Шинагава дүүргийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Блью скай зочид буудлын “Emereald” хурлын танхимд

09:00-14:00 цагт Эрдэнэс Монгол нэгдлийн “Эрдэнэс Алт Ресурс” компанийн таван жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.

"Down Town" оффисын 12 давхарт 

10:00 цагт Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг танилцуулна. 

МҮХАҮТ-д

11:00 цагт Ардчилсан Хүчний Холбооны IV их хурал болно.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хурлын танхимд

11:00-12:30 цагт Бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүлсэн иргэдэд “Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх” талаар сургалт зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Сэтгүүлч Болдко, Италта Алтансүх нар Эмийн сонсголын булхайн талаар мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хажуугийн цагдаагийн хурлын танхимд

15:00 цагт Монголын эрүүл мэндийн салбарын ажилчдаас хамгийн өндөр үндсэн цалинтай “Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв” Олон улсын сувилагч нарын өдөрт зориулсан үйл ажиллагаа зохион байгуулна.