Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын газар шорооны ажил
Тендерийн дугаар: APUDE-02/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 04-р сарын 19-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 04-р сарын 24-ний 16:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Газар шорооны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 51,4*38,7*13м 53,35*38,7*18,15м гэсэн хоёр барилгаас бүрдэнэ.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил: барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэх ажил
Хөрс: Төслийн барилга нь бул чулуу агуулсан элсэн чигжээстэй хайрган хөрстэй, Усны түвшин гадаргаас -3,5м гүнд /хөрсний шинжилгээний дүгнэлтийг үзэж болно/. Суурийн нүхийг -1,9м түвшинд ухна.
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 04 сарын 19-ний 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, АПУ өөрийн байр
Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432,
И-мэйл: tsantsaldulam.d@apu.mn