Уншиж байна ...

Bitcoin Halving ба крипто ертөнцийн сэргэлт айсуй

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

"Bitcoin Halving" буюу "Биткойны хагаслал" болох мөч ойртох тусам крипто зах зээлд ямар нөлөө, өөрчлөлтүүдийг үзүүлэх бол гэсэн томоохон хүлээлтүүд крипто сонирхогчид болон салбарынхны анхаарлыг бүхэлд нь татаад байна.  

Bitcoin Halving-ийг энгийнээр тайлбарлавал дөрвөн жил тутамд буюу Биткойн блокчейн дээр 210,000 блок олборлосны дараа хийгддэг ба Bitcoin-ыг хагаслах явдал гэх ойлгож болох юм. Биткойн нийлүүлэлт хагасаар буурах бүрд гүйлгээнд орж буй шинэ биткойны нийлүүлэлт багасан, эрэлтийг дэмжиж, урт хугацаандаа ханшийг өсгөн тогтвортой байдлыг барих зорилготой алгоритмын функц гэж тайлбарлаж болно. 

  • Анх 2009 онд нэг блокийг үүсгэхэд 50 BTC өгдөг байсан бол 
  • Анхны хагаслал 2012 онд болоход  50 BTC-оос 25 хүртэл буурч 
  • 2 дугаар хагаслал 2016 онд 25 BTC-оос 12.5 хүртэл,
  • 3 дугаар хагаслал 2020 онд  12.5 BTC-оос 6.25 хүртэл бууруулсан байдаг.
  • Биткойны дөрөв дэх хагаслал нь энэ 2024.04.20-нд болох бөгөөд нэг блокийг үүсгэхэд 6.25 BTC-оос 3.125 BTC болон буурах болно. 

Энэ 4-р сарын эхээр Биткойн түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоосноор крипто ертөнцийн өвөл дуусаж, "Бухын зах зээл" эхэлснийг зарлаад амжсан. Үүнтэй зэрэгцэн "Bitcoin Halving" тохиож байгаа нь салбарын мэргэжилтнүүдээс эхлээд крипто сонирхогч хэн бүхэн крипто хөрөнгүүдийн сэргэх цаг ирсэн гэх таамгийг дэвшүүлсээр байна. Хэдий таамаг бүхэн зуун хувь баттай биш ч хэрэв түүх эргэн давтагддаг нь үнэн бол бид удахгүй крипто зах зээл дэх томоохон үйл явдлыг гэрч болох нь ээ. 

Bitcoin Halving тохиох өдөр Биткойны ханш хэдийг шүргэх нь хэн бүхний анхаарлыг татсан халуухан сэдэв болжээ. Тэгвэл Монголын крипто сонирхогчдодоо зориулан дотоодын "Complex" бирж дээр уг Bitcoin Halving-ийн үеэрх BTC-ийн ханшийн таамгаа бичээд 10 сая хүртэлх урамшууллын эзэн болох уралдааныг зарлаад байгаа юм байна. 

Ташрамд дуулгахад Complex бирж нь энэ жил системийн шинэчлэл хийж OKX олон улсын биржийн албан ёсны брокер болсноор биржийн хөрвөх чадвар, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлаа илүү сайжруулан ажиллаж байгаа юм байна. 

Дээрх 10 сая төгрөгийн урамшуулалтай тэмцээнд бүртгэлтэй хэн бүхэн оролцох боломжтой ба өдөрт 1 удаа санал өгөх эрхтэй ба та саналаа доорх байдлаар нэмэх боломжтой юм байна. Үүнд:,

  • 100,000 - 999,999 төгрөгийн орлого тутамд +2 эрх
  • 1 сая төгрөгөөс дээш орлого тутамд +25 эрх
  • Шинээр харилцагч болоход +2 эрх
  • Бүртгэлтэй харилцагч бол өдөр бүр 1 саналын эрх нэмэгдэнэ.
  • Мөн хамгийн олон таамаг дэвшүүлсэн эхний 3 хүн урамшуулалтай юм байна шүү.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сomplex Mongolia фэйсбүүк хуудас болон www.complex.mn/competition site-аас аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.