Уншиж байна ...

Ариун цэврийн хэрэглэлтэй ижил хэлбэртэй барилгын загварыг Хятадын олон нийт шүүмжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нанжин хотод байгуулагдахаар төлөвлөгдсөн төмөр замын өртөөний барилгын зураг төсөл буруу ойлгогдохоор өвөрмөц сонин хэлбэрийнхээ ачаар Хятадын иргэдийн анхаарлын төвд оржээ.

Эрх баригчид өртөөний барилгын хэлбэрийг тус хотын бэлгэдэл болдог чавганы модны цэцгээс санаа авсан гэж тайлбарласан байна.

Харин иргэдийн нүдэнд энэ нь өөр зүйлийг, тодруулбал ариун цэврийн хэрэглэлийг санагдуулж байгаа ажээ.

“Энэ бол аварга том ариун цэврийн хэрэглэл байна. Үүнийг чавганы цэцэгтэй адилхан гэж хэлэхээсээ ичээсэй” гэж Вэйбо сүлжээнд нэг хэрэглэгч бичсэн нь олон мянган хүний дэмжлэгийг авсан байна.

“Яагаад архитектороос нь бусад бүх хүнд шууд ариун цэврийн хэрэглэл шиг харагдаад байгаа юм бол?” гэж бас нэг хэрэглэгч хошигножээ.

Нанжингийн Өдрийн Сонины мэдээлснээр өртөөний зураг төслийг Жянсү мужийн захиргаа, Хятадын Төмөр Зам Группийн удирдлага урьдчилсан байдлаар дэмжээд байгаа гэнэ.

Өртөөний барилгын ажил 2024 оны эхний хагаст багтан эхлэх бөгөөд 20 тэрбум юанийн ($2.7 тэрбум) зардал төсөвтэй ажээ.

Нанжингийн шинэ өртөө нь хэлбэрийн хувьд нийтийн дунд маргаан дэгдээж байсан Хятадын анхны барилга биш юм.

Бээжин хотод байрладаг Хятадын төв телевизийн байрны хэлбэрийг иргэд “аварга том дотуур өмд” гэж одоо болтол хочилдог юм.

зураг
 

 

Эх сурвалж: BBC