Уншиж байна ...

Дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг Туркээс авчирчээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Турк улсаас албадан авчирчээ.

"Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Үүнээс өмнө он гарсаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн иргэнийг албадан авчирчээ.