Уншиж байна ...

Хэнтий, Дорнод, Архангай аймгийн нутагт гарсан хээрийн түймэрт 9,102 га талбай шатжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Архангайн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9,102 га талбай өртөж, шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэд ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

2024 он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр гарчээ.