Уншиж байна ...

М.Оюунчимэг: Төсвийн мөнгөөр дарга нарын хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломж нээгдсэнд харамсаж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:18 2024/04/16

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-үүдийн 365 буюу 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцууллаа. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийлж, асуулт асуув. 

Тэрбээр "Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн бүх дарга нар хамааралтай гэж гарсан байна. 

Аймаг, нийслэлийн удирдлагуудад эмийн сан нээх эрхийг нь өгчихсөн болохоор хүний нөөцийг нь хүртэл бэлдэхийн тулд  магадлан итгэмжлэл аваагүй "Энэрэл" сургуульд цахимаар олон хүнийг бэлтгээд төгсгөсөн. 

Яагаад гэвэл аймаг, орон нутгаас захиалга ирсэн зэрэг хууль бус зүйлсийг ярьж байсан. Ийм хуулийн цоорхой яаж нээгдэв. Үүнд тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан. 

Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд хувьдаа маш их харамсаж байна. 

Уг нь энэ төсвийн мөнгийг хоёр дахин нэмсэн шалтгаан нь иргэдийн эм, тарианд, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн ачааллыг эрс бууруулах тооцоо судалгаанд суурилсан. 

Тухайлбал эм 2019 онд 40 тэрбум байсныг 2024 онд 137 тэрбум, өнгөрсөн жил 90 тэрбумаар нэмж өгсөн.

Энэ мөнгөөр эмийн сантай том дарга нарын компаниудыг санхүүжүүлж байгаа нь бодитоор харагдаж буй. Тиймээс хуулийн ямар заалт тухайн боломжийг олгож өгсөн бэ гэдэгт хариулт өгнө үү" хэмээн шинжээчээс асуув. 

Шинжээч хариулт хэлэхдээ "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмийн сангийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар Орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгож байгаа.

Хуулийн энэ заалт нь албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН, байгууллагад нөлөөлөл үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй" гэв. 

10:13 2024/04/16

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа
  • КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалт (агуулахад хугацаа дууссан эм)
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдал
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал
  • КОВИД-ын үеийн эмийн устгал

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1131050998188638