Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Инфлүэнсерүүд аливаа нэр дэвшигчид санал өгөхийг уриалахыг хориглоно. Хэрэв уриалах бол хаягаа бүртгүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 1 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос аливаа нэр дэвшигчид санал өгөхийг уриалах эрхтэй хүмүүсийн талаар дараах мэдээллийг өглөө. 

"Би энэ хүнийг дэмждэг" буюу үзэл бодлоо илэрхийлэх эсвэл "Энэ хүнийг дэмжээрэй" буюу бусдыг уриалах гэдэг нь хоёр өөр хэлбэр аж. 

Иймээс хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хориглоно гэдгийг СЕХ-ноос тодотгож байна.

Учир нь "Энэ хүнд саналаа өгөөрэй" гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэсэн таван төрлийн хүн л уриалах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад нь хориотой байдаг аж. 

Хэрвээ нэр дэвшигч инфлүэнсер буюу хувь хүнтэй гэрээ хийгээд сурталчилгаагаа явуулахаар болбол тухайн хүн нь дээр дурдсан бусдыг уриалах таван төрлийн хүний нэг нь л болох ёстой.

Мөн тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэх юм байна. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явахгүй. Хэрвээ бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явж байвал зөвшөөрөлгүйгээр сонгуулийн сурталчилгаа явуулж байна гэсэн хориглосон арга хэмжээнд орох аж. 

Гэхдээ сонгуульд уриалах эрхтэй хүний тоон нэг нэр дэвшигч дээр хязгаартай байдаг учир олон хүнийг болгох боломжгүй гэдгийг СЕХ-оос онцлов. 

"Meta" компаниас албан ёсны төлөөлөл ирж ажиллана

Түүнчлэн AI ашиглан бусдыг гүтгэн, доромжлохыг Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон байгаа бөгөөд үүн дээр цагдаа болон тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллах юм байна. 

Мөн энэ жил "Meta" компаниас албан ёсны төлөөлөл ирж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.