ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн хэвтээ дөрөв, босоо хоёр чиглэлийн маршрут

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Автобус зорчих хэвтээ дөрөв, босоо хоёр чиглэлийн маршрутыг Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр танилцуулав. 

Нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос нэвтрүүлнэ гэдгийг хэллээ. 

Тэрбээр маршрутын дэлгэрэнгүйг танилцуулахдаа 

  • М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
  • М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна. 
  • М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
  • М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
  • M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна. 
  • М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл  Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог үндсэн зургаан чиглэлийг нэгдүгээр сарын 20-ноос нэвтрүүлнэ.

"Шугамын шинэчлэлийг хиймэл оюун ухаан, программ хангамж ашиглан боловсруулсан" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар "Нэгдүгээр чиглэл буюу М1 нь хотын баруун, зүүн чиглэл рүү зорчигчдыг хүргэх зорилготой. Харин М2, М3 чиглэлийн хувьд Улаанбаатар хотын хойд болон урд талыг төвтэй холбоно. 

Ингэснээр хэвтээ дөрвөн чиглэл, босоо хоёр чиглэлийг нэвтрүүлнэ. 

Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 900 орчим автобус нийтийн тээвэрт үйлчилж байгаа. Эдгээр автобусны ихэнх нь уртын шугамаар явж байна. Тухайлбал Зунжин худалдааны төвийн хойноос гараад Нисэх хүртэл явж байгаа уртын шугамуудтай. 

Улмаар их түгжрэлийн үед автобуснууд нэг талдаа түгжрэлд орчихдог. Нөгөө талд нь зорчигчид олон цагаар автобус хүлээдэг. 

Иймд нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас шугамын шинэчлэлийг хийхийн тулд хиймэл оюун ухаан, программ хангамж ашиглаж, чиглэлүүдээ боловсруулсан" гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.71.28] 2024/1/1
Amjilt
0 | 0 Хариулах
Зочин [223.204.246.250] 2024/1/1
Chi uuruu hiimel uhaan
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.224] 2024/1/1
Ямар ч боловсролгүй нөхдүүд том том дарга болчихсон, "босоо чиглэлийн дагуу машин зам тавина" гээд л өөртөө итгэлтэй шааж өгч байна. . Уртраг, өргөрөг гэдэг үг дуулаагүй хүмүүс байх. Босоо чиглэлийн дагуу явдаг машин одоогоор гараагүй байна.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.207] 2023/12/31
Босоо маршрут гэж байхгүй шүү саадуудааа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.86.78] 2023/12/31
5 шар офифер чинь замаа чөлөөлж чадахгүй бол түгжрэлийн эх болно. Автобусны замаа чөлөөлж чадахгүй байгаа замын цагдаагийн даргаа эхлээд чөлөөл!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.253] 2023/12/31
ХМК-Офицер ба 5 Шар - Офицер гэсэн автобуснуудын чиглэлүүд давхцдаг.
0 | 0 Хариулах
NA [101.110.42.62] 2023/12/31
Dawhtslaa geed yaahuudee. Odoo bgaa autobusnuudad ni humuus ni bagtkuu bgaa shuudee
0 | 0 Хариулах
Зочин [58.185.2.170] 2023/12/30
M6 байрнаасаа хөдлөхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2023/12/30
5 шараас офицер чиглэл ямар ч хэрэггүй ээ. Энэ чиглэлд байнга л автобус явдаг шдээ. Ядаж 100 айлаас 21-р хороолол, 5 шар чиглэлд явах автобусны чиглэл гаргаж автобусаа нэмж болдоггүй юм уу?
2 | 0 Хариулах
Сараа [66.181.180.193] 2023/12/30
Дэмжиж байна.Сөрөг хүмүүсийн гоншигнохыг тоолгүй хийе гэснээ зоригтой хий.Амжилт хүсье
2 | 0 Хариулах
Зочин [103.57.92.128] 2023/12/31
Гоншигносон хошногуудад тааруулах гэж юу байдаг юм.Явж чадахгүй бол зайл п
0 | 0 Хариулах
Рха [120.18.36.169] 2023/12/30
Chatgpt ээс асуугааюудаа хха
0 | 1 Хариулах
Зочин [66.181.181.162] 2023/12/30
5шараас офицер.энэ уртын шугамаа богинсгоочээ.5шараас Сүхбаатарын талбай... офицероос с/тал хүрээд буцах г.м
0 | 4 Хариулах
Зочин [66.181.176.111] 2023/12/29
Талбай дээр саадууд зам хааж таг хэдэн цаг зогсоодог шүү дээ. 2 хоноод гоншигноод унана. Өөр л аргаар сольж хий. Нэг бол дарга нар явган явж саарал хулгайн оромжиндоо орж гараг
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.171] 2023/12/29
Хананд өлгөсөн газрын зураг дээр хэвтээ, босоо чиглэл ярих нь монгол дарга нарын оюуны чадамжийг илэрхийлнэ. 2000 оноос хойшхи дарга нар ийм юм ярьдаг болсон. Онгоц, нисдэг тэрэг, пуужин, дронууд л босоо чиглэлд хөдөлгөөн хийх боломжтой шүү, мангарууд аа.
6 | 2 Хариулах
Зочин [103.212.119.210] 2023/12/28
1000 төгрөг нь өдөртөө хүрэх үндэсгүй юм бна.яагаад гэвэл 3 -4 дамжиж явдаг хүн яах вэ.буцахдаа ахиад төлбөр гарна.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.239] 2023/12/28
Огтолцдог зангилаагүй ямар сонин зураг вэ ? Чигээрээ л яваад байх уу ? Дамжих болохоороо ид шидийн хүчээ хэрэглэж үсрээд л явах нь.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.17] 2023/12/28
Автобусны зогсоолд зогсвол жолоодох эрхийг хас.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.108] 2023/12/28
Сентоза буудлийн сүүдрэвчийг нь зогсоолийнхоо эцэст нь буюу зүүн төгсгөлд нь шилжүүлмээр бна. Одоо эхэнд нь байрлаж байгаагаас автобуснууд яг дэргэд нь зогсож хүнээ аваад ардах бусдыгаа хаагаад зогсчих юм. Зүүн тийшх хамаг ашигтай зайг нь приусны боссууд эзлээд зогсоод бнаа, анхааралдаа авна уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.215] 2023/12/28
Аан зарим автуусанд нь хэвтээгээрээ зарим д нь босоогоороо явдаг болж байгаа юмуу хэвтээ нь гоё ч юмуу кккк
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2023/12/28
Ene harin dajgui shiidel baina shuu
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.98] 2023/12/28
Одоо ТҮЦ- нүүдийг авч хаяад буудлаа зайчилж тохижуул. Тэр хэдхэн хүмүүсийн эрх ашиг энэ олон зорчигчдынхоос илүү байна гэж байхгүй шүү!!!
8 | 0 Хариулах
Зочин [122.201.25.102] 2023/12/28
Олон богино чиглэлтэй байвал зүгээр шүү Байршлын хүн амыг бодолцож чиглэлийн автобусны тоогоо нэмбэл зүгээр байна
5 | 0 Хариулах
Зочин [122.201.25.102] 2023/12/28
Сайн байна шүү
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.238] 2023/12/28
Уулын замаар автобус явдаг болгооч
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.46] 2023/12/28
Нарны гүүр давдаг богино эргэлттэй нийтийн тээвэр 🙄
0 | 0 Хариулах
иргэн [202.126.89.79] 2023/12/31
нисэх,яармагаас барс,бөмбөгөр ордогууд нь яаж явах юм болоо кк
0 | 0 Хариулах
шшш [66.181.183.125] 2023/12/28
Энэ автобусны буудлуудыг диг чихсэн хүн ч яьах үөйгүй болгосон нэл жорлон халдвар болмон ТҮЦ гэгч гайг аьаачиж хаяачээ ялаэгуяа 3-4 хороолын эцэс 39 жил энэ муухай амбаарт дээрэлхүшлж хүүхдүүд залуучуудыг хордуулж бн !
10 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2023/12/28
Зөв зөв. Энэ бараг зүгээр байх. Гол нь энэ үндсэн 6 шугамаасаа богино эргэлтийн чиглэлүүдээ сарбарлуулж холбож өгөх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/12/28
гол нь нисэх шүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.129] 2023/12/28
Ed nariig demjdeggui ch gsen ene shiidweriin demjij bnaa. Niitiin teewree sain hugjuulj bj l odoo ene tugjreliig shiidne
7 | 0 Хариулах
Зочин [202.179.24.81] 2023/12/28
Ганц худаг-сансар монел- сансар чиглэлд эцсээсээ баруун4 зам драгон орох чмглэлийн автабус явуулж болохгүй юу хаашаа л явна 2,3 удаа дамжиж явна тэгээд бас автабусыг шинэчилж өгмөөр байна тухгүй хүйтэн юу юугүй шатах гэж байгаам шиг битүү утаа үнэртсэн автабуснууд л захын хэсгээрээ явжуулж байх юм
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.226] 2023/12/28
Шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байсан юм. Болж2
1 | 1 Хариулах
Zochin [59.153.115.168] 2023/12/28
Нийтийн тээвэрт хүч хаях нь зөв. Жижиг мэт асуудал боловч хотын стрессийг дам дамаар нэлээн бууруулна. Шинэ, хүртээмжтэй, дулаан, санхүүжилтийн хувьд өөрөө өөрийгөө даах байдлаар зохион байгуулах нь зөв биз.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.176.111] 2023/12/29
Буруу үр дүн өгөхгүй л нэг хувилбар байна
1 | 0 Хариулах