Голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлж дууссан байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шунхлай трэйдинг компанитай харилцан тохиролцож, үерийн эрсдэл бүхий газрыг чөлөөллөө.
Сэлбэ, дунд голын голдирол дээр зөвшөөрөлгүй олгосон газрыг цаашдаа харилцан тохиролцож цуцална. Энэхүү чөлөөлөгдсөн газар дээр ногоон байгууламж байгуулж, нийтийн эдэлбэр болгон тохижуулах ажлыг зохион байгуулах юм" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!