Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулах ээлжит уулзалт өнөөдөр Сангийн Яаманд боллоо.

Хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх онд санхүүжих дүнгээр нь жагсаавал эн тэргүүнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт байгааг Сангийн сайд танилцуулав. Тодруулбал нийтдээ 1.07 их наяд төгрөгийг эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад зориулахаар төлөвлөжээ. Үүний 255 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргах юм. 

Өмнө нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж "Том хэмжээний төслүүдийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүй. Түүнийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л шийдэх боломжтой" гэдгийг хэлж байв.

2024 онд 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах, Дорнод аймагт 50МВт-ын цахилгаан станц байгуулах ажил үргэлжилж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхэлнэ. 

зураг
 

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт 3.3 их наяд төгрөг төсөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэж байна.

1,050 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн 48.5 хувь шилжих, 51.5 хувь нь шинэ төсөл юм.