Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Gocare startup 10.3 тэрбумаар үнэлэгдэж Казахстанаас ₮1 тэрбумын хөрөнгө оруулалт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ оны 8 сард болсон Google & Astanahub-ийн хамтарсан Google for startups - Silkway accelerator 2023 хөтөлбөрт Care компани нь Төв Азийн 8 орны 200 гаруй төслөөс шилдэг 15-д шалгаран Казахстан улсын нийслэл Астана хотын Astanahub-д 3 сарын хугацаанд байрлан хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.

зураг
 

Тэд саяхан Google -ийн $350,000-ын технологийн буцалтгүй тэтгэлэгт тэнцсэн Монгол компани болсон.

Тэгвэл тэдний охин компани болох Gocare - walk to earn startup нь Казахстаны Angel хөрөнгө оруулагчид болох Bauyrzhan Kydyralin, Kuangan Oralkan нараас нийт $300,000-ын /+1тэрбум төгрөг/ хөрөнгө оруулалтыг Pre-Seed шатанд татаж гэрээгээ үзэглэлээ.

Ингэснээр Gocare startup-ын үнэлгээ албан ёсоор 3.3 сая ам доллар /+11,3 тэрбум төгрөг/ хүрчээ.

зураг
 

3 хан сарын хугацаанд Сare компанийнхан маань төслүүдээрээ Google компани болон олон улсын Angel хөрөнгө оруулагчдаас нийтдээ технологийн болон мөнгөн 650,000 ам долларын тэтгэлэг, хөрөнгө оруулалт татсан Монгол стартап боллоо.

Мөн Careчүүд  Silkway_accelerator 2023 элсэлтийн шилдэг стартапуудаас хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт татсан стартап болсон байна.

Ташрамд Gocare Апп нь албан ёсоор нээлтээ хийж амжаагүй байгаа ч, тестийн ДЕМО хувилбар нь сар хүрэхгүй хугацаанд +70,000 хэрэглэгчтэй болсныг сануулъя. Одоо харин нээлтээ Монголын болон Казахстаны зах зээлд зэрэг хийх нь ээ.

зураг
 

Тун удахгүй Gocare Vers 1.0 хувилбараараа хэрэглэгчдэдээ танилцуулахаар бэлдэж байгаа аж. 

Одоо харин Монгол залуучуудын оюуны бүтээл Төв Азийн зах зээлд хэрхэн гялалзахыг харж дээ.

Fb: gocare.walk2earn
Instagram: gocare_walking
Апп татах: Carepay - Apps on Google Play
Холбогдох утасны дугаар: 1900 / 2407

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.