Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол залуусын бүтээсэн Carepay стартап Google компаниас $350,000-ын технологийн тэтгэлэг авлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 2
Сурталчилгаа
зураг
 

Энэ оны 08 сард болсон Google & Astanahub -ийн хамтарсан Google for startups - Silkway accelerator 2023 хөтөлбөрт Carepay компани нь Төв Азийн 8 орны 200 гаруй төслөөс шилдэг 15-д шалгаран Казахстан улсын нийслэл Астана хотын Astanahub-д 3 сарын хугацаанд байрлан хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.

зураг
 
зураг
 

Тэгвэл тэд саяхан Google -ийн $350,000 ам.долларын технологийн буцалтгүй тэтгэлэгт тэнцсэн Монгол компани болжээ.

Энэхүү тэтгэлэг нь Google cloud, Firebase, Gmail, Google Ads гэх мэт технологийн компанид амин чухал хэрэгцээ болсон Google-ийн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломжтой Google компаниас санхүүжүүлдэг технологийн стартапыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм.

Carepay нь Монгол хүн бүрд кэйр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой технологийн стартап.

Дэлхий даяар хувь хүний санхүүгийн дампуурлын номер нэг шалтгаан нь эрүүл мэндийн асуудал эзэлдэг. Жил бүр 150сая хүн эрүүл мэндээсээ болж ядуурч, 400 сая хүн санхүүгийн дарамтаас үүдэлтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй.

Монгол улсын хувьд жил бүр 20,000 гаруй өрх айл эрүүл мэндийн шалтгаанаар ядуурч өрхийн нийт зардлын 60 хувийг ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанд зардал эзэлж байгаа  нь нийгмийн маш томоохон суурь асуудал болж байна.

Carepay нь энэхүү асуудлыг төлбөр тооцооны уян хатан нөхцөл бүхий хүн бүр хэрэглэх боломжтой гар утсанд суурилсан аппликэйшнээр шийдэхийг зорьж байна.

зураг
 

Хэрэглэгчид Carepay аппликэйшнийг ашигласнаар:

  1. 5,000 -10,000,000 төгрөгийн хооронд төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй, барьцаагүй хуваан төлөх,
  2. Carepay премиум гишүүнчлэлийн эрх авснаар 3%-50% ийн хөнгөлөлт эдлэх
  3. Хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалын хураамжийн төлбөрөө төлөх, даатгал ашигласан үйлчилгээний төлбөрөө даатгалын компаниас нэхэмжлэхгүйгээр шууд гар утсаараа амар хялбараар төлөх
  4. Амжилттай төлөлт бүрдээ Care урамшууллын теконжуулсан оноо цуглуулж хөнгөлөлт эдлэх, зээлийн оноогоо нэмүүлэх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа ашиглах
  5. Хүндээр өвдсөн болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлж чадахгүй нь нотлогдсон хүмүүс хандив өргөх зэрэг боломжтой болох гэнэ.

Carepay апп-аар эмийн сан, шүдний эмнэлэг, бүх төрлийн үзлэг оношилгоо, эрүүл мэндийн дагалдах бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны асаргааны бүтээгдэхүүн, фитнес гээд танд хэрэгтэй бүх төрлийн кэйр, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болох юм.

зураг
 

Мөн тэд саяхан хүн бүрд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, алхдаг зуршил суулгах зорилготой алхаад Care оноо цуглуулж мөнгө болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой Gocare гар утасны аппликэйшны демо хувилбарыг бүтээн олон нийтэд танилцуулсан нь 7 хоногийн дотор 60,000 хэрэглэгчтэй болжээ.

зураг
 

Алхалт нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй арга.

Хэрвээ та 7 хоногт 120минутаас их алхдаг бол жилийн эрүүл мэнддээ зарцуулах зардлаа 3 дахин бууруулах боломжтой.

Та өдөр бүр тогтмол 5,000-10,000 алхдаг бол өдөр бүр 840 секундээр урт наслах, 7 хоногийн дотор 500гр -аар турах, аливаа гэнэтийн үхлээс 80 хувь урьдчилан сэргийлэх боломжтой болдог гэнэ.

Хэрвээ та яг одоо гар утсандаа Carepay аппыг татаж суулгах бол энд, Gocare аппыг татаж суулгах бол энд дараарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.