Б.Батцэцэг: Энэ сараас эхлэн ЕБС-ийн багш ₮1,273,000, СӨБ-ын багш ₮1,337,000 үндсэн цалин авна
"Багшийн нийгмийн баталгаа" сэдвээр БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр нийт багш нарын хэдэн хувь 2.5-аас дээш сая төгрөгийн цалин авч байгаа вэ гэх асуултад БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг хариулсан юм.
Тэрбээр "Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн
- ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг
- СӨБ-ын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг авна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно.
Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
- 7,641 багш 1,273,000- 1,500,000
- 9,327 багш 1,501,000- 1,750,000
- 13,750 багш 1,751,000,- 2,000,000
- 14,124 багш 2,001,000-2,500,000
- 1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай байна.
Хамгийн сайн багш хамгийн сайн цалин авах тогтолцоог Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа” хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
