Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн нөхцөл байдал хүндрээд байна.
Одоогоор тухайн хороонд Нийслэлийн Онцгой Комиссын бүрэлдэхүүн ажиллаж, шаардлагатай техник хэрэгслүүдийг тооцоог гаргаж байгаа юм.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дарга, хурандаа А.Дашням "Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч айлуудаар явж, хүмүүсийг бүртгэн, тандалтын ажил хийж, мэдээлэл цуглуулж байна. Одоогоор үерийн усанд өртөж амь насаа тохиолдол мэдэгдээгүй.
127 дугаар сургууль дээр түр штаб зохион байгуулж байгаа. Үүнд гэр нь усанд автсан өрхүүдийг өөрсдөө хүсвэл нүүлгэн шилжүүлнэ.
Усанд урсаж хөвсөн 105 автомашиныг журмын хашаа руу тээвэрлэн, тэнд нь үзлэг шалгалт хийнэ. Үүний дараа иргэдэд хүлээлгэн өгч, даатгалын компанид нь мэдэгдэх зэрэг ажлыг зохион байгуулна. Машинуудаа чөлөөлсний дараа хүнд механизмуудаа оруулах, зам дагуух талбайг цэвэрлэх, лаг шавруудыг зөөх гэх мэтчилэн дараагийн ажлуудыг хийнэ.
Цахилгааны нэлээд утас газар унасан тул цахилгаан шугам сүлжээний газраас дөрвөн баг ажиллаж байна" гэх мэдээллийг өгөв.
Эрүүл мэндийн байгууллагынхан мөн тухайн бүсэд ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|