ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"127 дугаар сургуульд 100 ор дэлгэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Нийслэлд орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хэд хэдэн хороонд айлын хашаа, байшин, гэр, автомашин үерт автсан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж гурван иргэн тогонд цохиулснаас хоёр иргэн нас барсан.

Уг дүүрэгт үүссэн үерийн голомтод Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлд орсон аадар борооны улмаас дээр дурдсан хоёр дүүргийн 97 айл үерт автаж, эдгээр айл өрхүүдийг 127 дугаар сургуульд 100 ор дэлгэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг