ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө, маргааш төвийн болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. 

Иймд болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг Улсын Онцгой Комиссоос анхаарууллаа.

Сэрэмжлүүлэг

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг