ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр нь үерт автаж, гурван иргэн тогонд цохиулснаас хоёр нь амиа алджээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 8 сарын 5
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд орсон усархаг борооны улмаас Дарь-Эх, Цагаан даваа орчимд үер буугаад байна.

Дарь-Эхээс Шинэ Монель руу эргэдэг хэсэгт гэрлийн шон унаж гурван хүн тогонд цохиулан хоёр нь нас барсан харамсалтай явдал тохиолдсон тухай мэдээллийг албаны эх сурвалж баталгаажуулав.

Энэ талаар "Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж, гурван иргэн тогонд цохиулснаас хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. БЗД-ийн 21-р хороо, “Бага дарь эх … тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймгаас ирсэн 28, 60 настай эмэгтэй нар цахилгаанд цохиулж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Тус дүүрэгт үүссэн үерийн голомтод Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахаар ажиллаж байна.

20 минутын хүчтэй аадар бороо орсон" хэмээн НОК мэдээллээ.

Талийгаачдын ар гэрт эмгэнэл илэрхийлье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд, бодгальд ус орохоос сэргийлэх
  • Ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, 70047004 утсаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулав.