ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН
Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн аюултай түвшинг 36 см даван үерлэж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн байдлаар Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн аюултай түвшинг 36 см даван үерлэж байна.
Иймд
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
- Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
