ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-ны дэргэд Төмөр замын агентлаг байгуулна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэнэ. Төмөр замын салбар 1946 онд анхны хэлэлцээрээ хийгээд 1949 онд төмөр замаа барьсан.

Энэхүү хууль нь анх 2007 онд батлагдсан бөгөөд зах зээлийн нөлөөллөөр зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн юм.

Шинэчилсэн найруулгын төслөөс онцлох заалтад:

  1. Төмөр замын тээврийн тухай хуулийг боловсруулахдаа өмнө нь ОХУ-ын хуулийг үндэслэсэн байсан. Энэ удаа үг, үсгийн хувьд шинэчилж, энгийн иргэдэд ойлгомжтой байлгахаар оруулсан.
  2. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тусдаа байх зохицуулалт хийсэн.
  3. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2,800 км орчим төмөр зам бий. Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын хоорондын харьцааг уялдуулахын тулд Төмөр замын агентлаг байгуулна.
  4. Төмөр замын тээврийн байгууллага өөрсдөө тарифаа гаргаж, үүнийг бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллага хянах юм. Орон тооны бус тарифын зөвлөлийг байгуулах зэрэг томоохон шинэчлэлийг тусгасан" хэмээн ярилаа. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
1000 [202.72.243.174] 2023/4/25
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төвтэй АЖИЛ ҮҮРЭГ адил биш үү. Ийм олон байгууллагаар яанам бэ. Яам ч бас бий шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [69.250.225.82] 2023/4/25
Тэр нэг ажлаа мэддэг нэг ч хүнгүй галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын газар гэж гачин газраа буулгаач!!! Гачин гачин шахааны гаруудын набор!!!
3 | 0 Хариулах
малчин [202.126.90.115] 2023/4/24
Төмөр замын Удирдах бгаа биздээ Энэ амьтан их тэнэгтэх юм аа
1 | 0 Хариулах
Зочин [166.194.132.11] 2023/4/24
WTF ene yam agentlaguud bvvr utgaa aldlaa
1 | 0 Хариулах
МАН БОЛЬ [202.179.26.4] 2023/4/24
ХУЛГАЙЧД
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.6] 2023/4/24
Мухар төмөр зам барьж улсын хөрөнгө шамшигдуулсан хулгайч Баясгалангийн төлбөрийг зогсоогооч
3 | 1 Хариулах
tenegteed bai za. [66.181.182.115] 2023/4/24
udahgui holbood l bolon ch de. yu ch hiihgui baij ajil hiisen hvniig muuldag hudalaa poporson garuud ih boljee dee..
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.101] 2023/4/24
Хэзээ? Дор хаяж 5-6 жил…Магадгүй хэзээ ч холбогдохгүй
1 | 0 Хариулах
bold [66.181.188.252] 2023/4/24
zasss mongold avilagchidaa yaj gej baihad bas heden prazit nemeh ymr hereg bna aa.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2023/4/24
бас нэг төрийн байгууллага
2 | 0 Хариулах
зайлаа МАНингууд [66.181.160.96] 2023/4/24
бас л хулгай шаахнээ псдаа. үнэхээр ханаж цадах сэтгэл алгадаа хулгайчуудад
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.33] 2023/4/24
Төр төмөр замд хошуу дүрэх ёсгүй.
2 | 0 Хариулах