Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Google maps" аппликэйшн очих газарт нь хүргэх нийтийн тээврийн чиглэлүүдийг харуулдаг болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Google maps" аппликэйшн дээр очих газрынхаа байршлыг оруулахад түүнд нь хүргэх нийтийн тээврийн чиглэлүүдийг харуулдаг болжээ. 

Нийтийн Тээврийн Газраас уг аппликэйшнд оруулахаар автобусны 97 чиглэлийн мэдээллийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт хүргүүлсэн юм байна. 

"Google maps" аппликэйшн дээр хүрэх газрынхаа байршлыг оруулж, "Нийтийн тээвэр" хэсгийг сонгосноор ямар чиглэлийн автобусаар хүрч болохыг мэдэхээс гадна, хаанаас сууж болох мэдээллийг давхар харж болно. Мөн автобусны буудал дээр дарж ямар ямар чиглэл энэ буудал дээр зогсдог талаарх мэдээллийг хараарай. 

Одоогоор Улаанбаатарт 107 чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.