Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл 23 цэцэрлэгээр бүл нэмлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Уг нь хуулиараа жилд нэг л удаа цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгодог ч эрэлт хэрэгцээг үндэслэж энэ жил гурван удаагийн 152 хүсэлтээс 85 цэцэрлэг, 4 сургуульд тусгай зөвшөөрөл олгожээ.

Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 4172-оор буюу 5.6 хувиар
ЕБС-д хамрагдах хүүхдийн тоог 970-аар буюу 0.5 хувиар нэмэгдэж байгаа юм.

Энэ удаа шинжээчийн ажлын хэсэг  2013.X.28-XI.15-ны хооронд хүсэлт ирүүлсэн 30 цэцэрлэг, 2 сургуулийн материалд болон бодит байдалтай танилцан дүгнэлт гарган хувийн 23 цэцэрлэг, 1 сургуульд  “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн байна.  

Шинжээчийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гарсан.

Харин тусгай зөвшөөрлийг нь өнөөдөр гардуулан өглөө..

Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авсан 23 цэцэрлэгийн 56 бүлэгт  975 хүүхэд хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын  хамрах сургалт  1 хувиар  өсч, 181 ажлын байр шинээр нэмэгдэх аж.

Шинэ цэцэрлэгүүд:

  1. “Аз жаргалын өргөө”
  2. “Мөнх-Ирээдүй”
  3. “Байгаль эх-эко”
  4. “Эрдмийн чуулган”
  5. “Тамирын найзууд”
  6. “Бяцхан өргөө”
  7. “Номт ирээдүй”
  8. “Амина”
  9. “Номтой жаалууд”
  10. “Дэлгэрхэн ургамал”
  11. “Хүслийн дагина”
  12. “Дэлгэрэх цэцэгс”
  13. “Онч сэтгэмж”
  14. “Гоц жаалууд”
  15. “Далай багачууд”
  16. “Алтан хэлхээ”
  17. “Жаргалтай балчирууд”
  18. “Энхрий найзууд”
  19. “Янзагын найзууд”
  20. “Цагаан гэр”
  21. “Нандинхишиг”
  22. “Маралаагийн найзууд”
  23. “Ачлал”.