ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эваристе Коуасси-Комлан: Зудтай байгаа сумдын хүүхдүүдэд дулаан хувцас шаардлагатай байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сангийнхан зудтай байгаа Увс, Ховд аймгийн Давст, Түргэн, Үенч, Булган, Алтай суманд ажиллаад иржээ.

Эдгээр таван суманд л гэхэд 2,200 гаруй хүүхэд Даваа гарагт сургуульдаа очих боломжгүй болоод байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Онцгой байдлын байгууллагаас зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийдэг. Бид нэгдүгээр сарын эхний долоо хоногийн үнэлгээнд суурилж, таван сумыг сонгон ажиллаад ирлээ.

Ингэхэд оторт явсан хүмүүс нийгмийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болсон, зам харгуй хаагдсан, малын тэжээл болон бензин тосны хэрэгцээ шаардлага их байгаа нь харагдсан. 

Бидний очсон зорилго нь зудын нөхцөл байдалд бүхий л хүчээ дайчлан ажиллаж буй хүмүүст урам зориг өгөхөөс гадна өөрсдийн цуглуулж, бэлдсэн хандив тусламжаа хүргэх юм. Тодруулбал, сургалтын материал, эм, хүүхдийн амин дэм гээд 100,000 гаруй эд зүйлийн хандив өглөө. 

Малчин өрхүүдэд шаардлагатай зүйлс их байна. Ялангуяа хүүхдийн дулаан хувцас, зам гаргах, эрүүл мэндийн тусламж хүргэх, өвс тэжээлийн хандив өгөх зэрэг юм. Иймд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хандив өргөхийг хүсэж байна. Шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр учирч болох эрсдэлийг бууруулах боломжтой

Даваа гарагт ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлнэ. Гэтэл нэр дурдсан таван суманд л гэхэд 2,200 гаруй хүүхэд сургуульдаа очих боломжгүй болсон байна. Иймд зам гаргаж тэдгээр хүүхдийг сургууль, цэцэрлэгтээ очих боломжийг нээх хэрэгтэй.

Зуд нь мал аж ахуйгаас гадна хүүхдүүдэд маш их нөлөөлдөг. Тиймээс хүүхдүүд анхаарлаас гадуур үлдэж болохгүй" гэлээ. 

Түүнчлэн төрийн байгууллагууд, онцгой байдлын албаныхан, орон нутгийнхан хичээн ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдлын сөрөг нөлөөг бууруулахад хараахан хүрэхгүй байгаа тул хамтрагч байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг тэрбээр онцолсон юм.  

Хандив өгөхийг хүссэн хувь хүн, байгууллагууд НҮБ-ын Хүүхдийн санд хандах боломжтой. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.99] 2023/1/28
Нэг хараар ажлаа заалгаж доошоо орох гэж дээ ажил хариуцсан нөхдүүд бас малчдаа!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.24.55] 2023/1/28
Tolgoi deer tord suuj bga heden hulgaich naraas l bolj 🇲🇳 huuhed ireedui mine huuchin huvtsas guij umsuh deeree tulj bgaa shdee, bas 1 zuil ni chanargui het ih maliin toonoos bolj malchid nertei bayalgiin guilgachin ihtei bolson
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2023/1/28
Ер нь монголчууд хүнээс хуучин хувцас гуйгаад байхаар тийм аймаар ядуу ч биш. Наад явуулсан хуучин хувцсыг чинь хүүхэддээ хүний хуучин муу хувцас өмсгөхгүй гээд шатаах нөхдүүд захаас аваад л байгаа. Түүний оронд энэ их судалсан, зугаалсан, тээвэрлэсэн, зөөвөрлөсөн зардлынхаа мөнгөөр өвс, тэжээл явуулбал жинхэнэ нүдээ олсон тусламж болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2023/1/28
Аль 2000 онд л нисдэг тэргээр зуд судалж яваад онхолдож үхэцгээсэн байдаг. Одоо бас л зуд судласаар байгаа юм уу. Мэдэхгүй ойлгохгүй байвал би хэлээд өгье. Өвөл цас их орохоор малчдын гол амьжиргаа болсон мал нь идэх өвсгүй болоод бэлтгэж нөөцөлсөн хадлан тэжээл байхгүй бол харангадаж үхдэг. Үүнийг л зуд гээд байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.85.32] 2023/1/27
Нээрээ арай шаас одоо эднүүсийн хүүхдүүдийн хувцас хунарыг бэлдэхүү тэ?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.55] 2023/1/27
Өвлийн бэлтгэлийг намартаа сайн хий .хүүхдүддээ хувцас худалдаж ав .малдаа өвс тэжээл бэлд .комиссоос ч болов хямдаар бөөндөж ав
2 | 0 Хариулах
Зайлаа [66.181.185.62] 2023/1/27
Зуд болно гэж зунжин яриад байхад ганц хоёр хонь зараад хүүхдэдээ хувцас, хунар авахад яадгийн? Муухан малаа нядлаад түрийвчлээрэй гэж зөндөө л хэлсэн. Энэ гадныхан зүгээр больчих. Засаг төр нь байсаар байхад хандив цуглуулна ч гэх шиг.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.97] 2023/1/27
Малчидад яасанч туслахгүй монгол хүний цусанд малчин бол монголын дайсан гэсэн үзэн ядах код үүссэн
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.131] 2023/1/27
За больж үз. Үнэтэй машин тэрэг, гар утас, хөөрөг, хурдан морины хойноос хөөцөлдөж явахын оронд хүүхдэдээ дулаан хувцас бэлдэх нь яасын? Монголчууд ядуу биш, зүгээр л тэнэг. Капиталист нийгэмд орсон гэдгийг ойлгох ёстой. Хүн бүр өөрийнхөө төлөө зүтгэж амьдардаг нийгэм шүү. Малаас авах ашиг шим дээр болохоор капитализмаа их сайн ойлгоод байдаг мөртлөө үүрэг хариуцлага, татвар төлөх болохоор улс бүгдийг хариуцах ёстой гээд байдаг оркууд май шүү. Тэгэхээр л мах сүүгээр хангаж байна нтр гээд солиороод ороод ирдэг нөхдөд хэлэхэд: бид наадхыг чинь мөнгөө төлөөд авч байгаа, цагаан идээ бол бүр дэлхийн жишгээс үнэтэй авч байгаа. Бүү дэмийр!
8 | 0 Хариулах
Зочин [192.82.86.157] 2023/1/27
Тэд хүний өмнөөс амьдарч байгаа юу? Хотод байгаа бидний хүүхдэд бас тэгвэл дулаан хувцас хэрэгтэй байна.
6 | 1 Хариулах
Mhn [202.126.90.98] 2023/1/27
Ynmal gobi gang
1 | 0 Хариулах
зочин [59.153.112.241] 2023/1/27
манайхнаас л илүү хүн чанартай юм даа.бид чинь махы нь доош нь хийхдээ л сайн даа.Нөгөө яам тамга,сайд нь хаагуур явдаг юм бол доо???
4 | 4 Хариулах