Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологджээ.
Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэмээн Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа мэдээлэв. Өмнө нь 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсон нь хамгийн дээд үзүүлэлт байлаа.
2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:
Дээрх үзүүлэлтийг харвал малын тоо толгой 2013 оноос 2019 он хүртэл өссөөр 2020 онд 67 сая болж буурсан байна. Харин өнгөрсөн онд 67.3 сая толгой мал тоологджээ:
Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!