Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр зүйлд тусгасан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хэсгийн хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Энэхүү ажлын хэсгийн чиг үүрэгтэй холбоотойгоор гаргасан саналд олон нийтийн саналыг авах хэрэгцээ үүсээд байна.
“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр зүйлд тусгасан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” хэсэгт өөрчлөлт оруулахтай холбогдуулан иргэдээс санал авах тухай:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!