ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Захиргааны аргаар тэмцэх нөхцөл үүсэж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Түгжрэлийн асуудлаар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийн талаар асуултад хариулсан юм.

Ж.Сүхбаатар хэлэхдээ “Монгол Улсын түгжрэлийн эсрэг цаашдын бодлогын менежмент бол одоогийн нөхцөл байдлаа үнэлэхээс эхэлнэ.

Тодруулбал, Улаанбаатар хотын нийт авто замын урт 1,300 километр хүрэхгүй бөгөөд 700,000 орчим автомашин бүртгэлтэй байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хотын нийт өрхийн 55 хувь нь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцож байна. Өдөр бүр давхардсан тоогоор 420,000 автомашин хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Тиймээс дээрх асуудалд бид нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй бөгөөд нийтийн тээврийг шинэчлэлт чухал гэдгийг хөндөж байгаа.

Мөн өнөөдөр зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгал, торгуулиа төлдөггүй, оношилгоонд ордоггүй байдал хэт хавтгайрсан нь түгжрэлд нөлөөлж байна.

Саяхан бараг 0 зогссон нөхцөл үүсэхэд зарим нь 5-6 цаг түгжирсэн гэж байна. Миний хувьд ямартай ч гурван цаг түгжирч мэдэрсэн. Хэрэв түгжрэлийг түргэн хурдан шийдэх зохицуулалт байсан бол надаас өмнө хийх боломжтой байсан. Харин цаашдаа сонголттой тээврийн хэрэгсэл байх уу, үгүй юу гэдэг асуудал тулгараад байна.

Өнгөрсөн хугацаанд бид дугаарын хязгаарлалт хийж ирсэн. Энэ бол богино хугацаанд яг зам дээр байгаа машины тоо хэт олон болчхоод байгааг цөөлөх арга хэмжээ. Тэгэхээр богино хугацаанд дугаарын хязгаарлалтыг арай сайжруулсан хувилбараар хийх боломжууд бий.

Хоёрдугаарт замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргаж байгаа эсвэл даатгалд хамрагдаагүй, үзлэг оношилгоонд ороогүй автомашинуудыг зогсоох боломжууд ч байгаа. Харамсалтай нь зөрчил гаргасан автомашины араас торгуулийг нь төлүүлдэг механизм манайд өнөөдөр байхгүй байна.

Харин одоо зам дээр явж байгаа автомашинуудыг камераар бичиж торгоод байгаа боловч уулзвар болгон дээр бид хянаж, бүртгэж зогсоох боломжгүй байсан асуудал шийдэгдэх нөхцөл бүрдсэн.

Хотын дарга сүүлийн хоёр жил ажилласны үр дүнд автомашинуудад уншигч суулгахаар хэрэгжих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний танхайралтай захиргааны албадалт хэрэглэж тэмцэх нөхцөл үүсэж байгаа" гэв.

Мөн тэрбээр “Одоогоор Улаанбаатарын 161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилагдсан бөгөөд Хотын зүгээс зохион байгуулсан хөрөнгийн асуудал шийдэгдсэн. Одоо харин автомашинуудад уншигчийг бүрэн суулгасны дараа систем ажиллана. Миний тооцож байгаагаар ирэх оны эхэнд эдгээрийг зүгшрүүлэх ажлууд явагдана. Ингэснээр түгжрэлийн тал дээр 20 гаруй хувиар буурах боломж бий” гэдгийг нэмж хэллээ.

Түүнчлэн 2022 онд торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байв. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар жолооны эрхээ хасуулсан 11 мянган хүн жолоодож явж байгаад баригдсан гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.27.238] 2022/11/27
Зах зээлийн нийгэмд цагдаа онц биш
0 | 0 Хариулах
Зочин [124.158.65.239] 2022/11/23
Даатгалд хамрагдаагүй, оношилгоонд ороогүй гэхээсээ илүү торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох хэрэгтэй. Гаргасан зөрчлийнхөө хариуцлагыг хүлээгээгүй хүн "хүний эрх" ярих эрх байхгүй. Зөрчил гаргачихаад тоохгүй явж байгаа хүн дахин дахин зөрчил гаргах нь ойлгомжтой. Ийм хүмүүст тэр захиргааны хатуу арга хэмжээ, албадлагаа хугацаа алдалгүй нэн даруй хэрэглэх хэрэгтэй...
1 | 0 Хариулах
Zochin [14.52.172.252] 2022/11/23
Er n olon jiliin omno l tugjreliin gol shaltgaani neg n duremee barihguinh geed todorhoilchihson bdag..
0 | 0 Хариулах
zochin [202.9.41.16] 2022/11/22
bugdeeree mashinaasaa buugaad yavgan yaval daa, eruul mended ch ashigtay!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.83.159] 2022/11/22
Хуц сүхбаатраа
0 | 1 Хариулах
Зочин [64.119.19.105] 2022/11/22
Манын авлигчдыг л хатуу аргаар устгах хэрэгтэй бусад нь болийшд тэ
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.140] 2022/11/22
Eserguitsej bna huts olon golog ni ard tumnee shulj duusah boloogui yu?
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.171] 2022/11/22
Наад яриад байгаа бүртгэлийг чинь шууд эсэргүүцэж байна. Жолооч хүн хаана яваагаа байнга бүртгүүдж мөшгүүлж хүний үндсэн эрхээ хасуулж чадахгүй шүү
2 | 3 Хариулах
ddd [203.91.115.51] 2022/11/22
huts [хориотой үг] mine
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.184] 2022/11/22
Zam haaj yvdag darga nar chn hamgiin tanhai uildel bizde
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.66] 2022/11/22
Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би
0 | 2 Хариулах
Zochin [202.21.101.214] 2022/11/22
Zamiin hodolgooniig tsagdaagiin erh darhtan yavahad haaj tugjrel uusgedegee l ehleed bolchihmoor bn.
1 | 1 Хариулах
хүннү [202.179.25.95] 2022/11/22
Сүхбаатар аа битгий хуц. Торгуулиа төлөөд байхад тэр нь арилдаггүй системээ эхлэнд цэгцэл. Яахаараа 70 гаруй хувь нь төлдөггүй юм? Наад мэдээлэл чинь худлаа байна. Хүн утасны төлбөрөө онлайнаар төлөөд болоод байхад жолооч торгуулиа төлсөн ч гэсэн торгуультай хэвээрээ л байдаг шүү дээ? Заавал төвд нь очиж арилгуулдаг ийм завхарсан зүйлээ засчаад элдэв долоон юм донгос. Та нар энэ мэт зүйл дээр ажил. Тэгээгүй байж л элий балай юм яриад эхлэх юм. Та нарыг элийр гэж дарга сайд болгосон юм уу?
2 | 0 Хариулах
Зочин [192.82.67.202] 2022/11/22
Lawlessness chilling our souls!
0 | 0 Хариулах
irgen [202.126.89.164] 2022/11/22
3 hun l tanhair ch bgaa shdee
1 | 0 Хариулах
Зочин [202.179.13.98] 2022/11/22
Торгуулиа төлсөн машин түгжирдэггүй гэж байна. Түгжрэл гэдэг ийм хялбар шийдэгдэх байж.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.65.239] 2022/11/23
Торгуулиа төлсөн машин түгжирдэггүй биш, торгуулиа төлсөн хүн сахилга, хариуцлагатай болдог юмаа. Захиргааны хариуцлагын утга учир энэнд байдаг юм...
1 | 0 Хариулах
Зочин [166.205.124.130] 2022/11/22
Tvgjirel iin said bol danh tolgoitiin asuudliig uuruusuu holduulsan mergen sanaa
4 | 0 Хариулах
Зочин [64.119.16.27] 2022/11/21
эгнээ байр гэрэл дохиогоо ойлгодог жолоочийг хөдөлгөөнд оруулмаар байна торгууль бага ёайна шүү дээ энд хүний эрх мэрх ер хамаагүй зөвхөн хөдөлгөөний дүрмээр явбал ийм түгжрэл буурна шүү дээ торгууль торгууль бас дахин торгууль
9 | 1 Хариулах
Зочин [103.229.123.131] 2022/11/21
[хориотой үг] ухаалаг гэрлэн дохио хиймэл оюун ухаанаар зохицуулна гээд байсан Хиймэл оюун ухаанаар маниусыгаа торгох гээд байж лалрууд
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.58] 2022/11/21
haha mashintai temtseh yaah ve metro avtobus zam orgoth yasan ve hun am nemegdene hotoo tel uhaanaa uralduuluul yasin ve torgoh tatvar avah yamar ch tenegees garnldaa
8 | 3 Хариулах
Зочин [150.129.140.14] 2022/11/21
Тийм том төслүүд хэрэгжих гэж олон жил болно. Огт хэрэгжихгүй ч байж мэднэ. Тэр хүртэл яах вэ гэдэг асуудал яригдаж байна.
5 | 1 Хариулах
Зочин [107.126.28.15] 2022/11/21
Замын хөдөлгөөний танхайралд дарга цэрэг,баян ядуу бүгд адилхан бие биетэйгээ барьцаад л чичрээд дайраад л……яг нэг хөдөө сумын төв дээр байгаа юм шиг
10 | 0 Хариулах
Зочин [66.181.160.92] 2022/11/21
Соц-ын "төгс ялалтын үед" сайхан ч байж дээ: юун түгжрэл, хөл дүүжлэх унаа нүдний гэм байлаа шүү дээ. Зарим сум хөдлөх хөнгөн тэрэггүй, хөдөлдөг нь бензингүй, дугуйгүйн гачаалд орсон байсан...
1 | 1 Хариулах
Зочин [107.126.28.15] 2022/11/21
Их дэлгүүрийн үүдэн дээр 2-3 цаг зогсоход л Монголын бүх амины ( амины шүү ) машиныг тоолчихож болдог байлаа….ямбий Москвичтэй баагий л хөрөнгөтөн пийдаал байлаа….
1 | 1 Хариулах
Зочин [183.177.99.226] 2022/11/22
Teneg umaa piadal ntr ter chn engineer hun shine sanal gargasan hund ulsaas shagnal ogdog bsan ue dee
0 | 1
Зочин [66.181.161.112] 2022/11/22
Тэнэг чинь хэдэн оныг хэдэн онтой харьцуулаад байгаа хүүр вэ!
0 | 1
Зочин [192.82.78.204] 2022/11/21
Татвараа төлөөгүй болохоор түгжрэл үүсдэг гнэ үү? Эргүү новш вэ
3 | 8 Хариулах
Хуц! [66.181.161.50] 2022/11/22
Чи соёлтой жолооч байсан бол торгууль чамд ирэх ч үгүй!
4 | 0 Хариулах
Зочин [124.158.65.239] 2022/11/23
Татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй бол түгжрэл багасна шд. Эхлээд татвараа төл, дараа нь машинаа уна. Татвар төлөөгүйчүүд нь замаар холхиод, төлснүүд нь хохироод байж болохгүй биз дээ...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.72] 2022/11/21
Ардчилалд улс төр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж байна.
2 | 9 Хариулах
Данхрушка ❗ [192.82.81.161] 2022/11/21
Өнгөрсөн 5 дахийн их түгжрээгээр урсгал сөрөөдшааж явсан хүнээс юу хүлээх вэ монголчуудаа❗Түгжрэл хариуцсан сайд нь гээд байгаа 😂
12 | 0 Хариулах
Зочин [202.179.26.223] 2022/11/21
МАНин дарга нар зам хааж танхайраад байгаа нь үнэн МАНай хулгайч үнэн ярьж байна.
10 | 0 Хариулах
Зочин [103.26.194.94] 2022/11/21
Мэдээж дарга нар дүрэм зөрчих нь буруу. Тэглээ гээд тэр нь чи дүрэм зөрччихөөд тэрнийхээ хариуцлагаас зугтаах биш. Улны мояа нараа
2 | 2 Хариулах
ЗОЧИН [64.119.27.165] 2022/11/21
ХУУЛЬ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙХААР ХЭН ХУУЛИЙГ ДАГАХ МӨРДӨХ ЮМ БЭ. ДАРГА НАРТ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА.
7 | 1 Хариулах
Зочин [202.21.124.3] 2022/11/21
Энэ сайд болоод бүүр эргүүтээд алга боллоо шүү
4 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.27.165] 2022/11/21
ЗА ШААЛДАА. ДАРГА НАР БАС ТАНХАЙРЧ ТҮГЖРЭЛИЙГ БИЙ БОЛГОДОГ БИЗ ДЭ. УЛСЫН ДУГААРЫН АСУУДАЛТАЙ МАШИНААР ДАРГА НАР ЯВААЛ ТЭ. ИРГЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ОРООЛ ТЭ. ХУУЛЬ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА МАЛ АА. ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙДЫН ХЭРЭГ ЕР НЬ БАЙГААМУУ.
17 | 2 Хариулах
Зочин [103.161.242.86] 2022/11/21
ene said butehgui ee,
8 | 0 Хариулах
Зочин [66.181.160.92] 2022/11/21
Улс шиг улс, хүн шиг хүн болохын төлөө л үзээд байж дээ. Урагшаа!...
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.228] 2022/11/21
Замын хөдөлгөөний танхайрал чинь төрийн албаны дарга нар л гаргадаг юм шиг. Сүүлийн үед дүрэм зөрсөн, торгуулиа төлөөгүй гээд цоллуулаад байгаа машинууд дандаа л төрийн албаны хамааралтай байсан санагдана
10 | 1 Хариулах
Зочин [107.126.28.15] 2022/11/21
Зарим талаар ч үнэн шүү….манайхан заримдаа сумын төв дээрээ морь уначихсан ханхалзаж байгаа оигээ л байх юм байн шд
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.224] 2022/11/21
энэ гөлөг түгжрэл бууруулна гэж юу бхавдээ. Урт шар дээлтийн нөмөрийг бараадсан шиг л амьдалвал барав
7 | 1 Хариулах