Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Гэрээсээ гараад 14 хоног сураггүй алга болсон 16 настай охиныг самар түүхээр явсныг тогтоосон

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Алга болсон 16 настай охиныг самар түүхээр явсныг тогтоосон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин Дархан-Уул аймгийн ... суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоожээ.

Иймд эрэн сурвалжлалтыг зогсоосон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.