Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зул сарын баярын сүлд дуу

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Поп од Мэрай Кэригийн дуулсан "All I Want For Christmas is You" дуу 1994 онд гарснаасаа хойш 14 сая хувь борлогджээ. Мөн жил бүрийн Зул сарын баяраар хитүүдийг байнга тэргүүлдэг юм.

Тиймээс Мэрай Кэриг Зул сарын Хатан хаан гэхэд болох ажээ.

Харин Зул сарын хатан хаан маань уг баяраар аль болох амьд харилцааг эрхэмлэж, гэр бүлээрээ ширээ тойрон суухыг эрхэмлэдэг гэжээ. Энэ үеэр гар утас, facebook, twitter мэтийн хэрэглээг хориглодог гэнэ. Хэрвээ хэн нэг нь эдгээрийг хэрэглэх шаардлага гарвал өрөөнөөс гарч эсвэл нууж ашиглах ёстой гэдэг дүрэм мөрддөг гэжээ.