Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
НЭЭЛТ
Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан.
Нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж, эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорьсноо найруулагч тайлбарласан.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцов. Хамгийн гол нь .
Түүнчлэн эртний хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн сургаалд монгол философиор дамжуулан, цаашдаа ёс суртахууныг хэрхэн эрхэмлэж, яаж ёс зүйтэй байх вэ гэдгийг, ингэхгүй бол бид Монголоо алдах гээд байна гэсэн анхааруулга өгч, Данзанравжаагийн сургаалыг оруулжээ.
Энэ жилийн наадмын нээлтэд Чингис хааны байгуулж, 150 жил үргэлжилсэн амар амгалан үүссэн тэр цаг үеийг буюу 18 настай охин мандах нарны зүгээс шингэх нарны зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүлснийг Н.Наранбаатар тайлбарлаад "Энэ бол манай түүхийн нэг гайхамшиг. Дэлхийд өөр ийм түүх байхгүй" гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаа наадамчин олныхоо өмнө Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн зуунд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан бол ирж буй шинэ зуунд ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, .
Мөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа энэ үеийг тэмдэглээд "Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс " гэсэн нь Үндэсний их баяр наадмын нэг онцлог үйл явдал байлаа.
Ерөнхийлөгч нээлтийн дараа Сурын талбай, Шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий мэргэн харваачдад амжилт хүссэн бөгөөд хоёр сум тавьснаас нэг удаа онов.
Хүчит бөхийн барилдаан
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1,024 бөх хүч үзэхээр бүртгүүлсэн.
Энэ жилийн үндэсний бөхийн барилдааны үеэр Даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх зодог тайлсан нь онцлох үйл явдал байлаа. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аварга Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлээд өөрийн ид хаваа гайхуулж асан цагтаа өмсөж байсан зодог, шуудгаа ач зээ нартаа гардуулсан юм.
Түүнчлэн улсын харцага цолтой хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ АВАРГА, АРСЛАН төрсөн нь Үндэсний их баяр наадмын онцлох үйл явдал яах аргагүй мөн байлаа.
Шинээр цол авсан бөхчүүд:
Шинэ НАЧИН:
- Булган аймгийн Могод сумын харьяат, "Сод Монгол" группийн бөх, Аймгийн заан Э.Энх-Амгалан улсын аварга Г.Эрхэмбаярыг
- Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Нямаа улсын заан Н.Жаргалбаярыг
- Булган аймгийн Орхон сумын харьяат, "Дээдсийн жигүүр" компанийн бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын заан М.Өсөхбаярыг
- Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Б.Мижидсүрэн улсын заан Ц.Одбаярыг
- Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын харцага А.Цацабширыг
- Увс аймгийн Тэс сумын харьяат, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх улсын харцага Т.Баасанхүүг
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сод Монгол" группийн бөх, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын харцага Ө.Даваабаатарыг
- Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн заан О.Түмэн улсын харцага Т.Бэгзсүрэнг
- Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хүч" спорт хорооны бөх, аймгийн арслан Х.Оргилболд улсын харцага Ц.Мөнхбаярыг
- Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Д.Амарсайханыг
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж улсын начин Э.Ванданцэрэнг
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Ж.Ням-Эрдэнийг
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хангарьд клубийн бөх, аймгийн арслан Ө.Батзул улсын начин Д.Хүдэрбулгыг
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Э.Батмагнай аймгийн арслан О.Наранбаатарыг тус тус давж Монгол Улсын НАЧИН боллоо.
Шинэ ХАРЦАГА:
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх, улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Х.Оргилболдыг
- Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг
- Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон аймгийн заан Э.Батмагнайг тус тус давснаар Монгол Улсын ХАРЦАГА боллоо.
Шинэ ЗААН:
- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик улсын заан П.Анарыг
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоог
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, Монгол Улсын ЗААН боллоо.
Шинэ АРСЛАН:
- Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр даян аварга Н.Батсуурийг давснаар Монгол Улсын АРСЛАН боллоо.
Шинэ АВАРГА:
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай улсын харцага Б.Орхонбаяраар 10 давснаар Монгол Улсын 25 дахь АВАРГА болов.
Сур харваа
Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олголоо.
Энэ жилийн наадмын Үндэсний сур харваанд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсноос улсын мэргэн Б.Пунсалдулам, Т.Очироо нар тэргүүлэв. Ийнхүү төрийн наадамдаа тэргүүлснээр Б.Пунсалдулам Даян мэргэн, Т.Очироо улсын мэргэн цолны болзол хангасан юм.
Буриад сурын харваанд спортын мастер З.Ариунбат түрүүлж, Улсын хошой мэргэн боллоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд спортын дэд мастер З.Пэрэнлэймаа түрүүлэв.
Урианхай сурын харваанд Ховд аймгийн харьяат харваач Б.Мөнхзориг цэц мэргэнээрээ манлайлж, Улсын мэргэн цолны болзол хангалаа.
Хурдан морь
Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна. Энэ жил морьдын сэрвээний өндрийн хэмжээг зааж, тэр дагуу хэмжин, хасагдаж байгаа морьдыг шууд дамжуулан үзүүлснээр онцлог байв. Үүний үр дүнд хурдан морь тойрсон маргаан, будилаан гараагүй юм.
ХЯЗААЛАН
- Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрдийг 12 настай Э.Зол-Эрдэнэ
- Аман хүзүү: Төв аймгийн Баянхангайн Л.Пүрэвдоржийн хээрийг 10 настай Б.Батхүү
- Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайн хээрийг 8 настай А.Ууганбаатар
- Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Халиун сумын Т.Гантөмөрийн зээрд морийг 10 настай Т.Ингүүн
- Айргийн тав: Төв аймгийн Алтанбулагийн харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээрийг П.Мягмарсүрэн хүү тус тус унаж, хурдлууллаа.
ШҮДЛЭН
- Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хужирт сум, "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд халзанг 12 настай Ц.Пүрэвбаатар
- Аман хүзүү: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Д.Батбаярын хул орж ирснийг 8 настай Б.Баттөр
- Айргийн гурав: Төв аймгийн Зуунмод сумын С.Батдоржийн халтрыг 11 настай П.Чингүүн
- Айргийн дөрөв: Дорнод аймгийн Хэрлэн сумын С.Галтын хонгор халзанг 12 настай Ц.Улаанхүү
- Айргийн тав: Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Б.Баярдоржийн хээрийг 11 настай Б.Баттулга тус тус унаж, хурдлуулав.
АЗАРГА
- Түрүү магнай: Төв аймгийн харьяат уяач Б.Нямжавын хээр азаргыг 11 настай Б.Энхбаяр
- Аман хүзүү: Булган аймгийн харьяат уяач Х.Аминхишигийн хүрэн халзанг 12 настай Х.Баярбасгалан
- Айргийн гурав: Өвөрхангай аймгийн харьяат П.Батсайханы зээрд халзанг 12 настай Ц.Пүрэвбаатар
- Айргийн дөрөв: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Ууганбаярын хүрэнг 11 настай Н.Билэгтсайхан
- Айргийн тав: Хөвсгөл аймгийн харьяат уяач Г.Батболдын халтар азаргыг 9 настай Б.Хүслэн хүү тус тус унаж, айрагдав.
ИХ НАС
- Түрүү магнай: Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээрийг 11 настай Э.Ганбат
- Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн халтрыг найман настай, А.Ууганбаатар
- Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан хүлгийг 11 настай Н.Билэгтсайхан
- Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзанг есөн настай Л.Билэгбаатар
- Айргийн тав: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун их насыг 9 настай Т.Энгүүн тус тус унаж, хурлуулав.
СОЁОЛОН
- Түрүү магнай: Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээг 11 настай Б.Намжилцогт
- Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээг 10 настай Б.Баттөгс
- Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн хээр халзанг 11 настай А.Батгэрэл
- Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн уяач, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн З.Жавхлангийн хүрэн үрээг 8 настай Б.Баттөр
- Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзанг 11 настай Н.Билэгтсайхан тус тус унаж хурдлууллаа.
ДААГА
- Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даагыг 13 настай Д.Төгөлдөр
- Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даагыг 11 настай Б.Батболд
- Айргийн гурав: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даагыг 12 настай Б.Баттөгөлдөр
- Айргийн дөрөв: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даагыг найман настай У.Ананд
- Айргийн тав: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даагыг 10 настай М.Адистаа тус тус унаж, хурдлуулав.
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА
Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 112 багийн 896 харваач цэц мэргэнээ сорилоо.
Үүнээс
- Тэргүүн байранд: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг” баг
- Дэд байранд: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул залуу харваач Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” компанийн баг
- Гутгаар байранд: Аймгийн гоц мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Шонхор” баг тус тус шалгарлаа.
Үндэсний Их баярын наадмын багц үйл явдлын бүх мэдээлэлтэй
ЭНД дарж танилцах боломжтой.
Холбогдох фото мэдээллийг дараах холбоосуудаар үзнэ үү.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!