Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэллээ. Наадмын нээлтийн тоглолтыг найруулагч Н.Наранбаатар найруулсан.
Нээлтийн үйл ажиллагаа нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорьжээ.
Төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид нээлтэд оролцсон байна.
Мөн циркийн үзүүлбэр түлхүү оруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!