Хүй долоон худагт өнөөдөр соёлын наадам эхэлнэ. Иргэд хурдан морины уралдаан үзэх гэж Хүй долоог их зорьдог. Энэ жилийн хувьд 400 орчим ААН худалдаа үйлчилгээ эрхэлж буйг албаныхан мэдээлж байна.
Иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийх юм.
Улаанбаатар хотод 7012-8012 дугаарын утсаар, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд холбогдож худалдаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, мэдээллийг өгөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.
Хүй долоон худагт хуушуур 2,000 төгрөгийн үнэтэй байгаа бол хорхог нэг аяга нь 15,000 төгрөгийн үнэтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!