Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэлж байна.
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалаар 4,000 гаруй цэрэг эрс оролцож, монгол цэрэг, монгол инженерүүдийн ур ухаан, уран гараар бүтээсэн тусгай зориулалтын шинэ загварын авто машинууд болон бусад цэргийн зэвсэглэл техникийг ард түмэндээ анх удаа дэлгэн үзүүлж байгааг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх онцолсон юм.
Цэргийн ёслол хүндэтгэлийн энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцов.
Гэрэл зургийг MPA агентлаг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!