Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтмол өгөөжтэй Simple хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдрөөс эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэвшилтэт технологи, ухаалаг шийдлийг ашиглан цаг хугацаа, мөнгийг тань хэмнэхэд зориулсан хэрэгсэл гэгдэж буй Simple аппликэйшний талаар сонссон биз ээ. 

Тэгвэл М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай тус аппликэйшн 50 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа өнөөдөр эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохилоо.

Энэхүү Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь Simple-ээр олгогдсон хамгийн чанартай дижитал зээлийн багцаар баталгаажжээ.

Мөн хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, таатай нөхцөл, өндөр хяналтын тогтолцоогоор санал болгож буй хувийн хэвшлийн компани дундаа хамгийн өндөр дүнгээр зарлагдаж байгаа үнэт цаас болж байна. Үүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчдад ямар нэгэн шаардлага тавихгүй, хүн бүрд нээлттэйгээр санал болгож буй нь олон хүнийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах боломжийг бүрдүүлж өгч буйг "Simple"-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн цан цохих ёслолын үеэр онцолсон юм.

Simple ХБҮЦ нь 2022 оны зургаадугаар сарын 20-24-ны өдрийг дуустал буюу ажлын тав хоногт арилжаалагдах бөгөөд энэ өдрүүдэд бүх брокерын аппликэйшнээр дамжуулан захиалга өгөх боломжтой.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:

  • Нэгжийн нэрлэсэн үнэ:  ₮100,000
  • Хүү: жилийн 15% (улирал тутам төлөгдөнө)
  • Хугацаа: 18 сар
  • Хүүний татвар: 5%
  • Үндсэн хүүний төлөлт: Анхдагч зах зээлийн арилжаа хаагдсанаас хойш 12 дахь сард 50%, хугацааны эцэст 50%-ийн төлөлт хийгдэнэ.

"Simple 80 мянга орчим идэвхтэй зээлдэгчтэй болсон. Харилцагчдадаа хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт санал болгож байгаадаа баяртай байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Simple"-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн "Зах зээлийн эрсдэл өндөр байгаа энэ цаг үед харилцагчдадаа тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байгаадаа баяртай байна.

Simple-ийн идэвхтэй үйл ажиллагаа 2020 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Олон нийтэд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Simple 550 мянган таталттай, 80 мянга орчим идэвхтэй зээлдэгчтэй болжээ. Мөн 146 тэрбум төгрөгийн зээлийн багцтай явж байна. Үүний 80% нь аппликэйшн суурьтайгаар финтекийн салбарт, 20% нь бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажлын процессод олон хамтрагч байгууллага оролцсон зэрэг давуу тал ихтэй. Үүнээс гадна Simple технологид суурилсан учраас аливаа шийдвэр дээр хүний оролцоо ордоггүй. Бид зээлээ зогсоохгүйгээр зээлийн багц болон харилцагчдаа нэмэгдүүлж эдийн засгаа дэмжин ажиллах бодлоготой" гэв.

"Монголын томоохон ААН-ийн төлөөлөл болох М-СИ-ЭС группийн хөрөнгө оруулалттай компани Монголын Хөрөнгийн Бирж дээр бүтээгдэхүүн гаргаж буй нь чухал үйл явдал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай "Simple ассет тусгай зориулалтын компанийн хувьд энэ жил Монголын хөрөнгийн бирж дээр шинээр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа дөрөв дэх төсөл, мөн хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна. Мөн 2020 онд анх Нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны журам гарснаас хойших гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна. Монголын хөрөнгийн зах зээл маш эрчимтэй хөгжиж, шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарч байна. Тэр дундаа Монголын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл болох М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай компани Монголын Хөрөнгийн Бирж дээр бүтээгдэхүүн гаргаж буй нь чухал үйл явдал" гэв.

Simple ХБҮЦ-ыг гаргахад андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, хуулийн хөндлөнгийн шинжээчээр “Өмгөөллийн Батбаяр энд Партнерс” ХХК, зээлийн шинжилгээ гаргагчаар “Шонхор үнэлгээ Аудит” ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар “Юнайтед Айр Файнэнс” ХХК тус тус ажиллажээ. 

Иймд оролцогч талуудын төлөөллүүдээс байр суурийг нь сонсслоо. 

"Цаашид Санхүү, технологи хоёрын хамтарсан давамгайлал хүчээ авах дүр зураг ажиглагдаж байна"

зураг
 

“Мандал Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Д.Баатаржав "Монголын бизнесийн зах зээлийн хамгийн том групп болох М-Си-Эс группийн охин компани өнөөдөр ийнхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байгаад баяртай байна. Эдийн засгийн бууралттай хүнд цаг үед зах зээл дээр найдвартай, эрсдэл багатай бүтээгдэхүүн гарч байна гэж хөрөнгө оруулагчдын зүгээс харж байна. Финтек салбар нь Монгол Улсад хөгжиж буй цоо шинэ ирээдүйтэй салбар юм. Санхүүгийн салбарт технологи хүчтэй орж ирж байгааг та бүхэн мэднэ. Цаашид санхүү, технологи хоёрын хамтарсан давамгайлал хүчээ авах дүр зураг ажиглагдаж байгааг хэлмээр байна" гэв.

"Эдийн засаг, инфляц тогтворгүй байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчдад маш том боломж ирлээ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр "Simple ассет тусгай зориулалтын компанийн энэ удаад гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэд хэдэн онцлогтой. 

  1. Хөрөнгө оруулагчдад маш том боломж. Эдийн засаг, инфляц тогтворгүй, дэлхийн нийтийн хөрөнгийн зах зээл баавгай зах зээл рүү орж яваа энэ цаг үед гаргаж байгаагаараа онцлог. Ийм үед хөрөнгө оруулагчид ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг вэ гэхээр аль болох тогтмол орлоготой эрсдэл багатай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. Тэгэхээр яг энэ үед Simple asset тусгай зориулалтын компани 50 тэрбум төгрөгийн тогтмол өгөөжтэй ХБҮЦ санал болгож буй онцлогтой. 
  2. Татварын таатай нөхцөл. Хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол Монголын Хөрөнгийн биржээр гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны  хүүгийн орлогын албан татвар нь ердөө 5 хувь юм.
  3. Хөрвөх чадвартай. Өөрөөр хэлбэл, тухайн хүн мөнгө хэрэгтэй болсон үедээ өөрийнхөө хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг брокертоо захиалгаа өгөөд МХБ-ээр ямар ч хүүгийн алдагдалд орохгүйгээр арилжаалах боломжтой" гэлээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.