ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144,997 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яам(ЭМЯ)-наас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар сараас эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны ажил эхэлсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 144,997 хүн эрт илрүүлэгт хамрагдсан гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ. 

Тэрбээр "Сарын хугацаанд 144,997 хүн хамрагдсан нь иргэдийн идэвх сайн байгааг харуулж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 46.3 хувь нь эрэгтэйчүүд,  53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Статистикийн үнэлгээнээс харахад эрэгтэйчүүдийн эрт илрүүлэгт хамрагдах байдал өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн. Насны бүлгээр 0-5 насны хүүхдүүд нийт илрүүлгийн 15.1 хувь, 6-17 насны хүүхдүүд 61.8 хувьтай хамрагдаж байгаа" гэв. 

Мөн "Хүүхдүүдэд шинжилгээ хийхгүй байна гэх гомдол, санал 11-11 төвд ирж байна. Хүүхэд бол харьцангуй эрүүл бүлэгт хамрагддаг онцлогтой.  Хүүхдийн эрт илрүүлгийн багцад 

  • Эмнэл зүй
  • Сүрьеэ
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Амны хөндийн үзлэгүүд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэл зүйн үзлэг гэдэг нь бүх эрхтэн системийн тогтолцоог үнэлж, эмчийн үзлэг хийнэ гэсэн үг.

Гэхдээ сүрьеэгийн үзлэгийн үед арьс цоолж сорил тавьдаг, рентген зураг авдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэх учраас эмчийн үзлэгээр оношилгоо хийж, өвчний шинж тэмдэг илрэх, сэжигтэй тохиолдолд эрт илрүүлгээс дараагийн шатлал руу шилжүүлэх зохицуулалт хийж байгаа" хэмээн ярилаа. 

Дараагийн мэдээллээр эрт илрүүлгийн үеэр ямар өвчлөл зонхилон тохиолдож байгаа талаарх статистикийг хүргэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [43.228.130.169] 2022/6/3
Хаяг,төрсөн сараар нь үзнэ гэжийнлээ.Маш муу а/хэмжээ...
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.246] 2022/6/3
ЭТТ-г бонд гаргаж эрт илрүүлэг албадаж хийж байгааг ойлгохгүй байна. Өр тавьж 60-75 % нь гайгүй гарах үзлэг албадаж хийж зөв үү ? Уг нь даатгалынхны хамгийн дургүй зүйл. Болоогүй жил бүр хийнэ гэсэн. Урилга илгээнэ гэсэн худал. Ирээгүй. Цаг албадаж тулгасан урилга илгээнэ гээд мэдээний хуудсаар зарласан. Төрийн албанд ажиллаж байж худал мэдээлэл тараахгүй худал ярихгүй байвал зүгээр !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.246] 2022/6/3
Тэрний оронд хавдартай, аргаа барж буй хүмүүстээ санхүү эмчилгээний боломж бий эсэхд туслаач. Хэцүү байна, харахаас.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2022/6/3
Өө, пзда! гээд их хурал дээр хараагаад байдаг нөхөр бил үү.
0 | 0 Хариулах
irgen [202.9.46.165] 2022/6/3
Ene olon huuhduud hort hawdar tusaad baihad ymr negen chuhal ajil urnuulj, arga hemjee awah heregtei shd. Yaaj hamgiin ersdelgui buleg baih yum be. Harin ch hamgiin chuhal buleg ni bidnii ireedui. Hugshin humuusees iluu tedniig anhaar. Yadaj sheesnii shinjilgee aw. Yamar ch ur dungui ajil hiih yumaa. Undur jin am haraad yug togtooh gedeg yum. Hunsnii ayulgui baidal hog bolson ene uyd huuhduudee nariin shinjil sudal sudalgaa nariin hii. Bid Ene ajliig hiilgeh gej sar bur ta nart tatwsr tulj baigaa. Bidend uilchil. Ajlaa zow zohistoi hii
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.246] 2022/6/3
Хүүхэд байтугай залуу байхад өвддөггүй. Ямар нэг шинж тэмдэг илэрбэл тэрийгээ хэлээд эмчид үзүүлж болно. Урьдчилсан үзлэгээр шинжилгээ авахгүй гэнэ. Хүүхдээ ажигла хэлж буйг нь сонс. Болохгүй бол хэзээ ч эмчид аваад очиж болно.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.90.37] 2022/6/3
ХҮН ЕР НЬ ӨӨРИЙГӨӨ ЭРҮҮЛ Л ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ЭРТ ИЛРҮҮЛЭГ ГЭЭД БУРУУ НЭР ӨГЧИХСӨН Ч ЮМ ШИГ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НИЙГМИЙН ДААТГАЛАА ТӨЛЖ ЧАДААГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙГАА. НЭР ЭЭ ӨӨРЧЛӨӨД НӨХЦӨЛ ШААРДЛАГАА БАС ӨӨРЧИЛВӨЛ АРАЙ ОЛОН ХҮМҮҮС ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ. ТЭМБҮҮ СҮРЬЕ ӨВЧИН ИХ Л БАЙГАА ДУУЛДАХ ЮМ.
0 | 0 Хариулах