• 7 сарын 1, Баасан
Уншиж байна ...

Онлайн дэлгүүрээ үнэгүй нээх боломжтой болжээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 23
Сурталчилгаа

Онлайн худалдаа гэхээр бидний нийтлэг ойлголт сошиал сувгууд дээр бараагаа байршуулж фэйсбүүк, инстаграмаар сурталчилж байгаагаа онлайн дэлгүүр гэж буруу нэршлээр хэрэглээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Бүрэн утгаараа онлайн дэлгүүрт хэрэглэгч таны барааг бусад бүтээгдэхүүнтэй харьцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл болох тайлбар, өнгө, хэмжээ, үлдэгдэл, хүргэлтийн нөхцөл зэрэг мэдээллүүдийг хүний оролцоогүй авч сонголтоо хийн худалдан авах боломжийг бүрдүүлсэн байх ёстой байдаг.

Тэгвэл энэ оны 1 дүгээр сард MVP буюу анхдагч хувилбараа танилцуулаад байсан Zary.mn өнөөдөр дараагийн буюу шинэчлэгдсэн 1.0 хувилбараа зах зээлд танилцуулж байна. Бизнес эрхлэгч та шинэчлэгдсэн хувилбарыг ашиглан ямар ч үнэ төлбөргүйгээр 3 хүртэлх дэлгүүрээ нээж хязгааргүй бараа бүтээгдэхүүнээ оруулан борлуулах боломжийг олгож байгаа ба худалдан авагч 11 төрлийн банк болон хэтэвчний сонголтуудаас өөрт тохирсон төлбөрийн нөхцөлөө сонгон шууд худалдан авалтаа хийх боломжтой болсон байна. 

зураг
 

Ковидын дараах худалдааны салбарын худалдан авалтын зан төлөв өөрчлөгдсөн өнөө цагт та ганц байршилд, цагийн хуваарьт баригдсан борлуулалтдаа дан ганц найдна гэдэг зэвсэггүй дайны талбарт байлдаж байгаатай агаар нэг юм. Худалдан авалтын цогц шийдэлтэй zary.mn өнөөдрийн байдлаар 700 гаруй цахим дэлгүүрийн 10 мянган бараа бүтээгдэхүүнийг өөртөө нэгтгэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран өдөрт 2,000 орчим хэрэглэгч нарт борлуулалтаа хийж байна. 

Хэрэглэгчдийн зүгээс онлайн худалдан авалтад хамгийн их анхаарч үздэг зүйл найдвартай байдал гэсэн судалгаанаас үүдэн Zary.mn хэрэглэгч, дэлгүүр хооронд гүүр болон найдвартай байдлыг бий болгох эрсдэлээс сэргийлэх бүхий л зохицуулалтыг хийж байна. Жишээ нь, Zary.mn-ээс худалдан авалт хийсэн тохиолдолд захиалагч бараагаа авах хүртэл бүтээгдэхүүний төлбөрийг борлуулагчид шилжүүлэлгүй түр хугацаанд түгжиж, хоёр талыг аливаа эрсдэлээс сэргийлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, захиалагч тал төлбөрөө бүрэн шилжүүлж, улмаар бараагаа гар дээр хүлээн авсны дараа системээс өгөх зургаан оронтой кодоор явцаа баталгаажуулна. Үүний дараа төлбөр худалдагч буюу үйлчилгээ үзүүлэгч талд автоматаар шилжих юм. Энэ мэтээр Zary.mn аливаа эрсдэлийг технологийн давуу талаараа шийджээ.

Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар тэд бүрэн шинэчлэгдсэн 1.0 хувилбараа зах зээлд танилцуулсан даруйдаа худалдагч худалдан авагчдад өөрийн бүтээгдэхүүнийг хувааж төлөх, лизинг гэх мэт төлбөрийн бусад нөхцөлүүдийн хөгжүүлэлт рүү гээ шамдан оржээ.

Хэрэв та худалдааны салбарын цахим шилжилттэй хөл нийлүүлэн алхаж борлуулалтаа өсгөж, ирээдүйн хэрэглэгчдийнхээ халаасанд хамгийн ойр байршихыг хүсвэл яг одоо www.zary.mn вэб сайтаар зочлон өөрийн онлайн дэлгүүрээ нээгээрэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.