Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянзүрх дүүрэгт сургуулийн хүрэлцээ өдөр өдрөөр багасаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 17 сургууль үйл ажиллагаа явуулдаг.

Тус сургуулийн удирдлагуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзаж тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонслоо. Дүүргийн хүн ам их, шилжилт хөдөлгөөн тогтмол нэмэгдэж байдаг учир сургуулийн хүрэлцээ өдөр өдрөөр багасаж байгааг захирлууд ярьж байна.

Тиймээс

  • Хэд хэдэн сургуулийг өргөтгөх
  • Компьютер техник хэрэгсэл дутмаг
  • Засвар шинэчлэл хийх шаардлагатай
  • Сурагчид сургуульдаа хол зам туулж ирдэг зэрэг нийтлэг бэрхшээлийг хэлж байлаа.
Мөн үүнээс гадна захын хороодод багш нар тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй, сургуулийн барилга нь замын хажууд учир хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг зэргийг ч дурдаж байсан юм. Сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барихад газрын асуудалтай тулгардаг байна.

Энэ уулзалтын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 102 дугаар сургуульд хэрэгжсэн англи хэлний багш нарыг чадваржуулах EXCEL хөтөлбөрийн төгсөлтөд оролцож багш нарт сертификат гардуулсан юм. Цаашид улсын хэмжээнд англи хэлний бүх багш нарыг чадваржуулах ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам