Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас 70,992 хүн гэртээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн Mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчилгээнд орсон хүний тоо 1,617-оор өслөө.

Тодруулбал, өчигдөр халдварын улмаас гэрийн эмчилгээнд 1,572, эмнэлэгт 45 хүн нэмж хэвтжээ.

Одоогоор нийт 70,992 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 59,737 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 11,255 хүн эмнэлэгт байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 31.2 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 68.7 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

  • Хөнгөн – 3,517,
  • Хүндэвтэр – 6,708,
  • Хүнд – 937,
  • Маш хүнд – 93 хүн эмнэлэгт байна.

Дээрх иргэдийн нь 2,445 хүүхэд бол 1,425 нь жирэмсэн эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.
Зураг
3 | 13 цаг