Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эхчүүд хүсэлтээ гаргавал цэцэрлэгийг камержуулах боломжтой

Б.Өнөр
2013 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эхчүүдийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж эхний ээлжинд хөдөө орон нутгийн зарим цэцэрлэгүүдийг орон нутгийн төсвөөр нь бүрэн камержуулж байна хэмээн мэдээллээ. 

Цэцэрлэгийн ясли болон дунд бүлгийн хүүхдийн эцэг эхчүүдээс бага насны хүүхдүүдийг ангийн багш нар нь зүй бусаар биед нь хүрч байна гэсэн гомдол улсын цэцэрлэгийн удирдлагуудад ихээхэн ирсэн учраас энэхүү хүсэлтийг эхнээс нь шийдвэрлэж эхэлсэн. 

Анхны бүрэн камержсан цэцэрлэг Дорноговь аймагт байгуулагдаж байсан бол саяхан Дархан- Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгийг бүрэн камержуулжээ.

Гэтэл камержаагүй цэцэрлэгийн багш нар хариуцлага алдсан үйлдэл гаргасан хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 69-р цэцэрлэгийн 2 наснаас доош яслийн ангийн багш бяцхан охины  хацар дээр гарынхаа мөрийг гартал нь алгадаж эцэг эхчүүд нь тус цэцэрлэгийн багшид хариуцлага тооцох, цэцэрлэгийг бүрэн камержуулж өгөх хүсэлт тавьж гаргажээ.
     
Иймээс цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд зөвлөлдөн цэцэрлэгийн удирдлагад хүсэлт гаргавал тухайн цэцэрлэгийг камержуулах боломж нээлттэй байна.