ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм. Тодруулбал, ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авсан. Ингэхэд ямар нэгэн хүнд металл илрээгүй. Бүх хөрсний дээжид хүнцлийн агууламж илэрлээ. Энэ нь бусад элементүүдээс их байгаа ч хөрсний бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү давсан үзүүлэлт хоёр цэгт гарсан. 

Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлсон. Хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна. 

Мөн усны судалгааг хийсэн. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй. Газрын доорх ус байсан. Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Уг газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа. 

Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч судалгаа хийлээ. Эдгээр элементийн агууламж хэвийн байсан. Харин Баян Монгол лицензийн талбайн хажууд орших ургамлын ураны агууламж өндөр гарлаа. 

Малчдын мах, сүүнд шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй. Мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байна. 

Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн ургамал, хөрс, малчдын хэрэглэж буй мах, сүүнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх элемент гараагүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргалаа" хэмээн тайлангаа танилцууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
бсда [202.179.26.33] 2022/1/12
Шар нунтаг олборло. улмаар хямд цахилгаан гарга. Энэ хар нүүрсэнд хордож дууслаа
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.128] 2022/1/11
Nuusniihee har utaand hordoj uhej duuslaa. Mgloos busad ulsad atom bolood bdag manai ulsad boldoggui. Hugjil devshilruu mulhuhgui archaagui yumnuud mgl gertee nuursee tuleed shulsee uschuuleed hevtej bhdaa taarsan malnuud. Yamar mgld stants barina geed bgaa bish hahaha
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.224] 2022/1/11
Уран олборлуулахгүй шүү
1 | 1 Хариулах
Zochin [202.126.88.233] 2022/1/11
uranyg gazar dor uusgaj ogt bolokhgui, gazar deer gevsgertei ( kheden davkhar, khyanaltyn khooloitoi, khyanaltyn tsoonogtoi nuruuldan Uranyg gazar dor uusgaj kherkhevch bolokhgui, kheden davkhar HDPE devsgertei, khyanaltyn khooloi, khyanaltyn tsoonogtoi nuruuldan uusgadag yum. Gazar dor yaj khynakh yum be?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2022/1/11
Эээ бүүзэгд УРААН Л БИШ ШҮҮ!! газар дор хор угаачихаад юү бодож ус уух юм!
1 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/1/11
Оросын хатгаас болтойм
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.168] 2022/1/11
Уран бол үндэсний сүйрэл мөн. Ураны хөнөөл 1000 жил ч арилдаггүй. Бид ямарч эх орондоо ашиггүй хөнөөлттэй энэ аюулаар юу хийх вэ хэдхэн хүн л баяжих нь тодорхой. Газрын хэвлийд шингэсэн хүхрийн хүчил 60 дээш жилийн дараа ундны гүний усанд илэрдэг. АНУ-д одоо аюул илэрч хүн амыг хордуулааад уусгалт хөнөөлтэйг судалж байна. Ураныг бүрмөсөн хориглох хэрэгтэй.
2 | 2 Хариулах
Wfg [66.181.179.229] 2022/1/11
За яамайдаа. Бас нэг олон улсын төсөл хөдлөх ыолосжтрй боллоо.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.168] 2022/1/11
Мон-Атом захирал асан их хурлын гишүүн н.Бадамдамдинг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан, мөнгө угаасан зэрэг олон гэмт үйлдлээр ньшалгуулах хэрэгтэй. Бөмбөгөр худалдааны төв, Оюутолгойн туслан гүйцэтгэгч, Бадрах энержийг үүсгэн байгуулагч энэ эрхэмийн талаар олон нийтэд ил болгох цаг нь болсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/1/11
Ашгүй нэг манай улсад бас нэг гацсан төсөл хөдөлж, эрчим хүчний хомсдолоос алсдаа гарах эх үүсвэр тавигдах нь байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/1/11
ZAILTSGAA MUUSAIN OROS FRANCIIN GAR HOLUUD!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.26.161] 2022/1/11
oorsdiinh gert uran asgaad amidrah tohiromjtoi gej heleh yumsan
0 | 5 Хариулах
Зочин [64.119.29.242] 2022/1/11
Shaa orosoo!!!
0 | 1 Хариулах