Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

“ДЦС-4” ТӨХК LIEBHERR брэндийн ээлжит бульдозероо хүлээн авлаа 

ikon.mn
2021 оны 12 сарын 30
Сурталчилгаа

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 58,7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 хувийг дангаараа ханган ажиллаж буй “ДЦС-4” ТӨХК нь парк өргөтгөлийн үйл ажиллагаандаа зориулан нүүрс түрэх зориулалт бүхий PR 736 бульдозерыг эгнээндээ нэгтгэснийг  тус компанийн Түлш дамжуулах цехийн дарга П.Баяр-Эрдэнээр ахлуулсан техник хүлээн авах ажлын хэсэг бүртгэн, хүлээж авлаа.

 

“ДЦС-4” ТӨХК нь хэрэглэгчдийн хэрэгцээг найдвартай хангах зорилгоор цахилгаан, дулааны үйлдвэрлэлээ тогтмол нэмэгдүүлсээр ирсэн ба энэ оноос 780мВт цахилгаан эрчим хүчинд суурилагдсан хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэхүү шинэчлэлтэд зориулан машин техникийн хүчээ нэмэгдүүлэх шаардлага гарсан учраас тус компанийн Хүнд махенизмийн инженер Э.Лхагвасүрэнгийн тодотгосноор “Зургаан Орос тракторын хийх ажлыг хоёр Liebherr бульдозер гүйцэтгэх боломжтой учраас PR 736 бульдозер”-ыг сонгож буй нь энэ юм.

 

Шинэ техникийн түлхүүр гардуулах үйл ажиллагааны үеэр “ДЦС-4” ТӨХК-ийн Хүнд махенизмийн инженер Э.Лхагвасүрэн, “Манай байгууллага жилд 3.8 сая тонн нүүрс хүлээн авдгаас 30 хувийг нь ил талбайд нөөцөлдөг. Нөөцөлсөн нүүрсийг түрэх ажилд бульдозер голлох үүрэг гүйцэтгэдэг тул манай компанид 2003 оноос хойш өндөр үр бүтээлтэй ажиллаж буй Liebherr брэндийн тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн загвар болох PR 736 бульдозерыг сонгож, ийнхүү шинэ оноос өмнө техникээ хүлээн авч байгаадаа сэтгэл өндөр байна” гэдгийг онцлон, түлхүүрийг операторууддаа гардуулан өглөө. Түүнчлэн, өмнө нь цагт 23-25 литр түлш зарцуулдаг ижил төрлийн техникийг ашигладаг байсан бол дэвшилтэт технологи бүхий 8 дугаар үеийн PR 736 бульдозерын тусламжтайгаар түлш зарцуулалтыг 16.45 литр хүртэл бууруулж, ашиглалтын зардлыг багасган, ажлын бүтээмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой болсонд сэтгэл нэн хангалуун байгаагаа давхар илэрхийлсэн.

 

“ДЦС-4” ТӨХК нь одоогоор Германы алдарт Liebherr брэндийн нийт зургаан техникийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тодруулбал, PR 732 бульдозер 1, PR 734 бульдозер 4, L 524 авто ачигч 1 ширхэг байгаа бөгөөд PR 736 техникийн Монгол дахь анхны хэрэглэгч болж, Liebherr-ийн техникийн тоогоо нэгээр нэмлээ. Тус компанийн инженерүүд хэлэхдээ, Liebherr брэнд нь бульдозерын загвар тус бүрийнхээ гинж, хөдөлгүүр, операторын аюулгүй ажиллагаа зэрэгт тогтмол сайжруулалт хийдэг ба ашиглалтын зардлыг багасган, хэмнэлт бий болгох тал дээр хамгийн шилдэг нь гэдгийг бид өнгөрсөн хугацаанд Liebherr техникийг ашиглаж байхдаа бүрэн мэдэрсэн, хэмээн тодотгосон юм.

PR 736 бульдозерыг үйлдвэрлэгч ХБНГУ-ын Liebherr брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор Моннис Интернэшнл ХХК болон түүний охин компани болох Майнс АП ХХК ажилладаг бөгөөд уул уурхай, зам барилгын бүх төрлийн техникийн худалдаа, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг манлайлагч компани юм.

 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.