Худалдаа, хөгжлийн банк нь арилжааны ууган банк гэдэг утгаараа салбартаа үргэлж анхдагч нь байж, иргэд харилцагч нартаа олон улсын жишигт нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр зорин ажилласаар ирсэн.
Жил бүр МУ-ын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран гаргадаг “ТОП 100 ААН”-ийн жагсаалтад ХХБ-ыг эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажилласныг үнэлэн 2020 оны “ТОП 100 ААН”-н 7-рт эрэмбэлэгдсэн. Ингэснээр ХХБ нь тус жагсаалтад 20 гаруй жил тасралтгүй тэргүүлэгч байранд эрэмбэлэгдэж байна.
Бид банк, санхүүгийн салбараа манлайлагчийн хувьд Ковид-19 цар тахлын шинэ сорилт тулгараад буй энэ үед бизнес эрхлэгчид, эрүүл мэндийн салбарын ажиллагсад болон өөрийн банкны ажилтнуудаа хямралыг хамтдаа даван туулахад анхааран ажилласаар байна.
Мөн Ковид-19 цар тахлын үед Банкныхаа 2,000 гаруй ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 800 орчим сая төгрөгийн эмнэлгийн оношилгоо, эмчилгээ болон мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.
Нөгөөтээгүүр дэлхий даяар Post Pandemic буюу цар тахлын дараах нөхцөл байдал хэрхэх талаар өөр өөрсдийн өнцгөөс дүгнэж, хэвийн нөхцөл байдалдаа эргэн орохоор хичээж буй. Гэвч урдын жишээнүүдээс харахад цар тахал нь зөвхөн эдийн засагт бус нийгмийн сэтгэлзүйд ихээхэн нөлөөлж, нийгмийн уур амьсгалыг илүү түрэмгий болгох хандлагатай байдаг. Улмаар цар тахлын дараах үеийн нийгмийн тогтворгүй байдлын түвшин нэмэгдэж болзошгүйг шинжээчид сануулсаар байна. Иймээс ХХБ зөвхөн нийгмийн хариуцлагын ажлуудаар зогсохгүй үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн сэтгэлзүйг дэмжих Britto төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Дэлхийд алдартай зураач Ромеро Бриттотой хамтран хэрэгжүүлж буй Britto төсөл нь орчин үеийн анагаах ухаанд урлагаар дамжуулан сэтгэл засал хийх "Арт терапи" чиглэлд үндэслэн хүмүүст аз жаргал, эрч хүчийг үндсэн зорилгын дор хэрэгжиж байна. Энэхүү төслийн эхлэл болж Happy Art бүтээлийг ХХБ-ны картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА цоо шинэ картыг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлсэн. Мөн “Happy Art, Happy Dance” хөгжмийн арга хэмжээг олон нийтэд нээлттэй байдлаар амжилттай зохион байгуулаад байна. Цаашид ч ХХБ иргэд харилцагчдадаа аз жаргал, эрч хүч, урам зоригийг мэдрүүлэх төслөө үргэлжлүүлсээр байх болно.
Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлийн хамгийн гол тулгуур нь ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА тэмүүлэх явдал юм. Үүний нэг тод илрэл нь биднийг хүрээлэн буй байгаль, эх дэлхийтэйгээ илүү ухаалаг, хүмүүнлэг харьцах, бид бүхний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, эв нэгдэл хэчнээн чухал болохыг шинэ төрлийн Ковид-19 цар тахал санууллаа. ХХБ нь дараагийн 30 жилд бүх талын оролцоог хангаж, хамтын үнэ цэнийг бий болгосон байгаль орчин, нийгэм, эдийн засаг гээд бүх талаар үр ашигтай төслүүдийг дэмжин ажиллах болно.
Тогтвортой хөгжилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк